Энэ мэдээ хуучирсан буюу 2025/11/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Н.Лүндэндорж: “Намын дарга нь СПИКЕР хийж болохгүй“ гэсэн хуультай болвол онигоонд орж мэднэ

Ангилал
Улс төр  Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 9 секунд

УИХ дахь Ардчилсан намын бүлэг "УИХ-ын дарга аль нэг намын дарга байж болохгүй" гэсэн утгатай хуулийн төслийг санаачлаад буй. Энэ талаар өнөөдөр тус бүлгийн дарга О.Цогтгэрэл, УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин нар мэдээлэл хийсэн.

Тэгвэл ШЕЗ-ийн дарга асан Н.Лүндэндорж цахим хуудаснаа "Манай АН хорвоод ховор хууль санаачлах нь. Бүх дэлхий ертөнцөд парламент чинь тэр аяараа намын үнэнч нөхдөөс бүрддэг улс төрийн байгууллага учраас нам парламент хоёр салшгүй холбоотой. Бидний анхааран хардаг АНУ, Герман зэрэг улсад спикер заавал намын дарга байдаг. Харин спикер саналын эрхгүй байх ёс бий. Улс төрийн намуудаас бүрддэг байгууллагын даргыг намаас түтгэлзүүлэх, намын дарга спикер хийж болохгүй гэсэн хуультай болвол онигоонд орж мэднэ. Бас парламентын улсын мөн чанараа ойлгоогүйн “сод” жишээ ч болно доо" гэжээ.

Ерөнхий сайд Г.Занданшатар ОХУ болон БНХАУ-ын Засгийн газрын тэргүүнтэй Москвад уулзана
Ерөнхий сайд Г.Занданшатар ОХУ болон БНХАУ-ын Засгийн газрын тэргүүнтэй Москвад уулзана
 
“The MongolZ” баг COBRAZERA буюу У.Анарбилэгийг эгнээндээ нэгтгэж буйгаа албан ёсоор зарлалаа
“The MongolZ” баг COBRAZERA буюу У.Анарбилэгийг эгнээндээ нэгтгэж буйгаа албан ёсоор зарлалаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/11/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.