Ерөнхий сайд Г.Занданшатар ОХУ болон БНХАУ-ын Засгийн газрын тэргүүнтэй Москвад уулзана

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 4 секунд

Ерөнхий сайд Г.Занданшатар ШХАБ-ын гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцохоор ОХУ-ын Москва хотод газардлаа.

Түүнийг Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ө.Энхтүвшин, ОХУ-ын Гадаад хэргийн орлогч сайд М.Ю.Галузин, ГХЯ-ны Төрийн ёслолын газрын захирал И.В.Богдашев нарын албаны хүмүүс угтлаа.

ШХАБ-ын гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаан энэ сарын 17-18-нд Москва хотноо болно.

Хуралдааны үеэр Ерөнхий сайд Г.Занданшатар, ОХУ-ын Засгийн газрын дарга М.В.Мишустин, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян нартай уулзана.

ШХАБ нь 2001 онд Хятад, Орос, Казахстан, Киргиз, Тажикстан, Узбекистан зэрэг улсын оролцоотойгоор байгуулагдсан. Гишүүн, ажиглагч, яриа хэлэлцээний түнш 27 улсыг хамардаг. Ажиглагч 2 улсын нэг нь Монгол Улс юм.

Х.Нямбаатар: Аав хүү хоёр гарч ирээд хуулийг уландаа гишгэж болохгүй
Х.Нямбаатар: Аав хүү хоёр гарч ирээд хуулийг уландаа гишгэж болохгүй
 
“Улаанбаатар хот - Дундговь аймгийн Сайнцагаан сум – Улаанбаатар хот” үйлчилгээний цагийн хуваарь өөрчлөгдлөө
“Улаанбаатар хот - Дундговь аймгийн Сайнцагаан сум – Улаанбаатар хот” үйлчилгээний цагийн хуваарь өөрчлөгдлөө
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!