Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Монголын Шүүхийн ахмадуудын холбооны тэргүүнээр Н.Лүндэндорж сонгогджээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
3 минут 32 секунд

Монголын Шүүхийн ахмадуудын холбооны ээлжит II их хурал Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд болжээ. Хурлын үйл ажиллагааг нээж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, гишүүдийг төлөөлөн гишүүн А.Насандэлгэр “Амьдралынхаа цаг мөч бүрийг хүний эрх, шударга ёсны төлөө зориулж, мэдлэг боловсрол, оюун ухаан, хөдөлмөр бүтээлээрээ шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх, төлөвшүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан та бүхний зүтгэлийг Монголын төр түүний дотор Шүүхийн ерөнхий зөвлөл хүндэтгэж байгааг хүлээн авна уу. Шүүхийн ахмадуудын холбоо нь 2018 онд үүсгэн байгуулагдаж ТББ-ын статустайгаар бүртгэгдэн үйл ажиллагаагаа явуулж байна. Энэ хугацаанд Шүүхийн ерөнхий зөвлөлийн хүний нөөцийн газрын чиг үүрэгтэй ажлаа уялдуулан төв орон нутгийн 30 гаруй салбар зөвлөл, 360 гаруй гишүүддээ үйлчлэн ажиллажээ.

Ахмадуудынхаа санаачлагаар байгуулагдсан энэхүү ТББ-ыг дэмжиж Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 83 дугаар тогтоолоор “Шүүхийн ахмадын сан” байгуулж ажиллах журмыг батлан мөрдүүлж байна. Түүнчлэн ШЕЗ-ийн дарга Шүүхийн ахмадын холбооны тэргүүний хамтран баталсан 2018 оны “Хамтран ажиллах тухай” гэрээгээр шүүхэд итгэх олон нийтийн итгэлийг бэхжүүлэхэд ахмад шүүгч, ажилтны оролцоог нэмэгдүүлэх, мэдлэг, туршлагаа хойч үедээ өвлүүлэх, сургалт зохион байгуулах, шүүхийн хараат бус байдлыг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, шүүхийн үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах ажлыг хамтран зохион байгуулах чиглэлээр идэвхтэй ажиллаж байна. Шүүхийн ерөнхий зөвлөл бүрэн эрхийн хугацаандаа шүүхийн үйлчилгээг шинэчлэх, ажиллах орчин нөхцлийг сайжруулж ажиллахын зэрэгцээ ахмадууд та бүхний нийгмийн асуудал, ТББ-ын үйл ажиллагаанд хуулийн хүрээнд дэмжлэг үзүүлж ажиллана гэдэгт итгэлтэй байна” гэлээ.

Шүүхийн ахмадуудын холбооны II их хурлын даргалагчаар тус холбооны тэргүүн Д.Гансүхийг, хурлын нарийн бичгийн даргаар тус холбооны Холбооны нарийн бичгийн дарга Б.Бямбахорлоог тус тус олонхын саналаар сонгосон юм.

Түүнчлэн Холбооны тэргүүнээр Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Хууль зүйн шинжлэх ухааны доктор, Философийн ухааны доктор, профессор Н.Лүндэндоржийг олонхын саналаар сонгосон юм. Тус холбооны Удирдах зөвлөлийн гишүүнээр Монгол Улсын гавъяат хуульч, Нийслэлийн шүүхийн ахмадын зөвлөлийн гишүүн Б.Сарантуяа, Монгол Улсын гавьяат хуульч Нийслэлийн шүүхийн ахмадын зөвлөлийн гишүүн Д.Гансүх, Нийслэлийн шүүхийн ахмадын зөвлөлийн тэргүүн Д.Дамдин-Од, Төв аймаг дахь шүүхийн ахмадын зөвлөлийн гишүүн Б.Хажидмаа, Нийслэлийн Захиргааны хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхийн ахмадын зөвлөлийн гишүүн Д.Тайванхүү, Төв аймаг дахь шүүхийн ахмадын зөвлөлийн гишүүн Б.Бямбахорлоо нар тус тус олонхын саналаар сонгогдлоо.

Тус холбоо нь төв болон орон нутгийн шүүх дэх ахмадын 30 салбар зөвлөл, 369 ахмад гишүүнийг хамруулан үйл ажиллагаагаа хэрэгжүүлж байна.

БШУЯ: 4-5 настнуудын 33.1 хувь нь цэцэрлэгт үргэлжлүүлэн хамрагдаж байна
БШУЯ: 4-5 настнуудын 33.1 хувь нь цэцэрлэгт үргэлжлүүлэн хамрагдаж байна
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.