Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Н.Лүндэндорж: ТББХ-ны санал дүгнэлтээр санал хураахгүй. УИХ дээр санал хураахдаа хууль зөрчив өө

Ангилал
Улс төр  Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 3 секунд

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулахыг 86.4 хувийн саналаар дэмжээгүй. Гэвч УИХ-ын чуулганы хуралдаанаар дээрх асуудлыг хэлэлцэн эцэслэх гэсэн боловч санал хураалтын асуудлаар маргаан үүсээд байгаа юм.

Тэгвэл ШЕЗ-ийн дарга асан Н.Лүндэндорж "Үндсэн хуулийн 43.1-д Ерөнхий сайдыг огцруулах процедурыг тодорхой заасан шүү. Түүнийг сайн анзаарахгүй байж байгаад Үндсэн хуулиа зөрчив өө. ТББХ-ны санал дүгнэлтээр санал хураахгүй. Үндсэн хуульд зааснаар огцруулах асуудлыг гишүүд тавьсан учраас нийт гишүүдийн олонхоор зөвхөн огцруулах уу гэсэн асуудлаар санал хураалт явуулж, 64 гишүүн дэмжсэн эсэхээс Ерөнхий сайд огцрох эсэх хамаарна. Үүнээс өөрөөр ямар ч байдлаар санал хураах боломжгүй байдлаар Үндсэн хуулийн 2019 оны нэмэлт өөрчлөлтөөр процессжуулах зохицуулжээ" гэжээ.

Нэг өдрийн дотор 4 иргэн 76 сая төгрөгөө цахимаар залилуулжээ
Нэг өдрийн дотор 4 иргэн 76 сая төгрөгөө цахимаар залилуулжээ
 
ХЗБХ: ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчидтэй хийх томилгооны сонсгол энэ сарын 24-нд болно
ХЗБХ: ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчидтэй хийх томилгооны сонсгол энэ сарын 24-нд болно
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.