Энэ мэдээ хуучирсан буюу 2025/11/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЭМЯ: Эмэгтэй хүний хэвлийн тойрог 80 см, эрэгтэй хүнийх 90 см-ээс доош байж чихрийн шижин өвчнөөс сэргийлнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 17 секунд

ЭМЯ-наас чихрийн шижин өвчнөөс урьдчилан сэргийлэхийг олон нийтэд анхаарууллаа. Тухайн өвчний үед ам ихээр цангах, ус их уух, огцом биеийн жингээ алдах, хатиг гарах, шарх сорвины эдгэрэлт удаашрах зэрэг нийтлэх шинж тэмдэг илэрдэг аж. Мөн чихрийн шижин өвчин хүндэрвэл нүдний хараа муудах, бөөрний дутагдалд орох, зүрхний шигдээс болох, тархины харвалт өгөх, хөл тайруулах эрсдэл үүсдэг аж. Ингэхдээ сүүлийн тава жилд лавлагаа шатны эмнэлэгт хөлөө тайруулсан 10 хүн тутмын 7 нь чихрийн шижин өвчний шалтгаантай байжээ.

Тэгвэл чихрийн шижин 2-р хэв шинжийн эрсдэлээс сэргийлэх гол үзүүлэлт бол ХЭВЛИЙН ТОЙРГОО хянах явдал гэнэ. Хэрэв хэвлийн таргалалттай 4-өөс дээш жил явсан бол танд эрсдэл өндөр байна гэсэн үг аж. Тодруулбал, эмэгтэй хүний хэвлийн тойрог 80 см, эрэгтэй хүнийх 90 см-ээс доош байх нь чихрийн шижин өвчнөөс сэргийлэх хамгийн чухал алхам аж.

МАН-ЫН ИХ ХУРАЛ: Дүрмийн өөрчлөлтөө хэлэлцэж, Бага хурал болон ХЕХ-ны бүрэлдэхүүнийг шинэчилнэ
МАН-ЫН ИХ ХУРАЛ: Дүрмийн өөрчлөлтөө хэлэлцэж, Бага хурал болон ХЕХ-ны бүрэлдэхүүнийг шинэчилнэ
 
Баярын өдрүүдэд 316 хүн эрүүлжүүлэгджээ
Баярын өдрүүдэд 316 хүн эрүүлжүүлэгджээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/11/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.