Энэ мэдээ хуучирсан буюу 2025/11/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

МАН-ЫН ИХ ХУРАЛ: Дүрмийн өөрчлөлтөө хэлэлцэж, Бага хурал болон ХЕХ-ны бүрэлдэхүүнийг шинэчилнэ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 51 секунд

МАН-ын 31 дэх Их хурал Буянт-Ухаа спорт цогцолборт өчигдөр эхэлсэн билээ. Эхний өдөр намын удирдлагууд илтгэл тавьж, дараа нь намын даргад өрсөлдөгч Н.Учрал, Б.Лхагважав нар мөрийн хөтөлбөрөө танилцуулж, гишүүдийн асуултад хариулсан. Улмаар нууц санал хураалт явуулж, 94.95 хувийн саналаар Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал ялалт байгуулан, МАН-ын даргаар сонгогдсон юм.

Тэгвэл өнөөдөр буюу хоёр дахь өдрөө үргэлжлэх хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ. Үүнд:

-Намын үндсэн дүрмийг Улс төрийн намын тухай хуульд нийцүүлэн, өөрчлөн батлах;

-Монгол Ардын Намын хөтөлбөрийг батлах;

-Намын бага хурал болон Хяналтын ерөнхий хороог шинэчлэн байгуулах асуудлыг хэлэлцэнэ.

АЛТАН ЦОМ: “Од групп“, “Эв Монгол“ баг ялалтаа авлаа
АЛТАН ЦОМ: “Од групп“, “Эв Монгол“ баг ялалтаа авлаа
 
Баярын өдрүүдэд 316 хүн эрүүлжүүлэгджээ
Баярын өдрүүдэд 316 хүн эрүүлжүүлэгджээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/11/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.