Энэ мэдээ хуучирсан буюу 2025/11/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ө.Шижир: Муу дээр муухай, муухай дээр улцан гэдэг шиг 2026 оны төсөв улам муудаад орж ирлээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 13 секунд

УИХ-ын гишүүн Ө.Шижир төсвийн ажлын хэсгийн дүгнэлттэй холбогдуулан өөрийн байр сууриа илэрхийллээ. Тэрбээр "Муу дээрээ муухай, муухай дээрээ улцан гэдэг шиг л бүүр муудсан 2026 оны улсын төсөв УИХ-ын ажлын хэсгээс орж ирлээ. 22 сургууль, 6 эмнэлэг болон эрүүл мэндийн төв, өнөр бүл хүүхдэд хамгааллийн газар, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 2 ч барилга, онцгой байдлын 4 гал унтраах анги, цагдаа, цэрэг хил хамгаалахаас хүртэл хасчихаад буцаад 28н авто зам, 16 тоног төхөөрөмж , 7 соёлын төв, 500 саяын ТЭЗҮ зэргийг нэмсэн байна. 175 арга хэмжээнээс төсөв хассан мэт харагдав үнэндээ 111 арга хэмжээг нэмэгдүүлжээ.

Тухайлбал төсвийн төсөлд таналт хийх нэрийдлээр 331 тэрбум төгрөгөөр санхүүжүүлэх барилга байгууламжийг, тоног төхөөрөмж хассан ч буцаад 363 тэрбум төгрөгийн өртөгтэй өөр барилга, байгууламжийг нэмэгдүүлж оруулж ирсэн байна" гэжээ.

Яармаг орчмын хэрэглэгчийн ундны усыг хэсэгчилэн хязгаарлана
Яармаг орчмын хэрэглэгчийн ундны усыг хэсэгчилэн хязгаарлана
 
Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид ажиллахыг нийт төрийн албан хаагчдад үүрэг болголоо
Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид ажиллахыг нийт төрийн албан хаагчдад үүрэг болголоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/11/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.