Гадаа тоглож байсан хүүхдүүдийг гэртээ аваачиж, бэлгийн харьцаанд орсон байж болзошгүй хэрэгт шалгалтын ажиллагаа явуулж байна. Тодруулбал, "Манай гурван хүүхэд гэрээсээ гараад одоо хүртэл ирэхгүй байна" гэх дуудлага мэдээлэл энэ оны аравдугаар сарын 12-ны өдөр цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн. Насанд хүрээгүй гурван хүүхдийг гэрийнхээ гадаа тоглож байхад нь нэр бүхий сумын иргэн гэртээ аваачиж, бэлгийн харьцаанд орсон байж болзошгүй хэрэгт 41 настай иргэн Д-г холбогдуулан цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагааг явуулж байна".