Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Дээд шүүх ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг хэлэлцээд БУЦААХААР шийдвэрлэжээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 31 секунд

Монгол Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчдийн 2025 оны аравдугаар сарын 27-ны өдрийн хуралдаанаас Иргэний Зориг Ногоон Нам (ИЗНН)-аас ирүүлсэн намын дүрмийн шинэчилсэн найруулга, хөтөлбөрийг бүртгүүлэх өргөдлийг хэлэлцээд буцаахаар шийдвэрлэжээ. Тодруулбал, Улс төрийн намын тухай хуулийн 8 дугаар зүйлд намын дотоод зохион байгуулалт, үйл ажиллагааг ардчилсан зарчимд нийцүүлэх, гишүүдийн сонгох, сонгогдох тэгш эрхийг хангахыг шаардсан. Гэвч ИЗНН-ын дүрмийн зарим заалт эл шаардлагыг зөрчсөн, намын удирдлагын эрх мэдлийг нэг хүнд төвлөрүүлэх замаар дарангуйллын шинж бий болгож байгааг тогтоожээ. Ингэхдээ намын гишүүдийн оролцоог хязгаарлах, хяналтын байгууллагын сонголтыг төвлөрүүлэхтэй холбоотой зөрчлүүд илэрчээ.

Тухайлбал, дүрмийн 22.1.4 "Хяналтын Зөвлөлийн даргыг сонгох, гишүүн орон гарсан тохиолдолд түүний оронд санал болгосон гишүүнийг хэлэлцэж шийдвэрлэх, эгүүлэн татах" гэж заажээ. Тус заалт нь хяналтын байгууллагын (Дүрмийн хороо) бүрэлдэхүүнийг төлөөллийн төв байгууллага нууц санал хураалтаар сонгох ёстой байхад зөвхөн даргыг сонгодог, орон гарсан тохиолдолд "санал болгосон" гишүүнийг хэлэлцэх гэж заажээ. Хэн санал болгохыг тодорхой заагаагүй, чөлөөлөх механизм байхгүй нь гишүүдийн нэр дэвших эрхийг хааж, дотоод ардчиллыг зөрчиж, эрх мэдлийг дарга эсвэл Улс төрийн зөвлөлд төвлөрүүлэх дарангуйлалын шинжтэй байна.

Мөн дүрмийн 28.1.8, 28.1.9 заалтууд "Намын дарга намын удирдлагын багийг Үндэсний хороонд санал оруулна." "Намын дарга аймаг, нийслэл, дүүргийн намын даргыг батламжилна." Эдгээр заалтаар дарга өөрийн үзэмжээр удирдлагын баг болон орон нутгийн дарга нарыг "батламжилна" гэж заасан нь анхан шатны байгууллагын гишүүдийн сонгох, сонгогдох тэгш эрхийг үгүйсгэжээ. Энэ нь орон нутгийн төлөөллийг сулруулж, эрх мэдлийг даргад төвлөрүүлэх замаар намын дотоод ардчиллыг алдагдуулж буй зүйл аж.

Шүүхийн шийдвэрийн дагуу ИЗНН-ын удирдлага дүрмийг дахин шинэчилж, хуулийн шаардлагыг бүрэн хангасан өргөдлийг УДШ-д дахин ирүүлэх боломжтой.

Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох 1.5 км авто замын зорчих хэсгийн хөдөлгөөнийг энэ сарын 31-нд нээнэ
Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох 1.5 км авто замын зорчих хэсгийн хөдөлгөөнийг энэ сарын 31-нд нээнэ
 
“MONGOLIA–KOREA URBAN FORUM-2025” зохион байгуулагдаж байна
“MONGOLIA–KOREA URBAN FORUM-2025” зохион байгуулагдаж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.