Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Г.Занданшатар: Б.Энхбаярыг Хууль зүйн сайдаар ажиллуулах нь шударга ёс, хуулийн засаглалыг хэрэгжүүлэхэд чухал шийдвэр

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 21 секунд

Ерөнхий сайд Г.Занданшатар Үндсэн хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд УИХ-ын гишүүн Баттөмөрийн Энхбаярыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томиллоо.

Тэрбээр "Манай Засгийн газар баялгийн хулгай, нүүрсний хулгайг таслан зогсоож, далд эдийн засгийг бууруулж, хууль дээдлэх төрийг бэхжүүлэхээр ажиллаж байна. Энэ бол улс орныхоо ирээдүй, ард иргэдийнхээ амьдралын төлөөх шударга ёсны тэмцэл юм.

Б.Энхбаяр нь хууль, эрх зүйн салбарт 20 гаруй жил ажилласан туршлагатай, шударга, зарчимтай мэргэжлийн боловсон хүчин. Түүнийг хууль зүйн сайдаар ажиллуулах нь шударга ёс, хуулийн засаглалыг хэрэгжүүлэхэд чухал шийдвэр гэж үзэж байна.

Өнөөдөр ард түмэн “улс төр биш, ажлаа хий” гэж биднээс шаардаж байна. Засгийн газар ажлаа хийж, асуудлаа шийднэ.

“Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүллээ. Энэ нь эмч, багш нарын цалин, ахмадуудын тэтгэврийг нэмэгдүүлэх, олон тулгамдсан асуудлыг шийдвэрлэх шинэ боломжийг нээнэ.

Монгол Улсад хулгай, худал биш хууль, үнэн ялах ёстой" гэлээ.

ЦЕГ: Улсын гарди Н.Өсөхбаярын өөрийнх нь гомдлын дагуу допингийн төрлийн зүйл хэрэглүүлсэн, хорлосон гэх хэргийг шалгаж байна
ЦЕГ: Улсын гарди Н.Өсөхбаярын өөрийнх нь гомдлын дагуу допингийн төрлийн зүйл хэрэглүүлсэн, хорлосон гэх хэргийг шалгаж байна
 
Хуулийн зүйн салбарын 30 гаруй мянган албан хаагч, ДХИС-ийн багш оюутнуудыг хиймэл оюун ухаанд суурилсан EF EFEKTA англи хэлний хөтөлбөрт хамруулна