Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЦЕГ: Улсын гарди Н.Өсөхбаярын өөрийнх нь гомдлын дагуу допингийн төрлийн зүйл хэрэглүүлсэн, хорлосон гэх хэргийг шалгаж байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 51 секунд

Үндэсний их баяр наадмын хүчит 512 бөхийн барилдаанд найм давж үзүүрлэж Улсын гарди цол хүртсэн Н.Өсөхбаяраас допингийн төрлийн хориотой бодис илэрсэн байдаг. Тэрбээр энэхүү асуудлыг шалгуулж, үнэн мөнийг тогтоолгохоо мэдэгдээд байсан юм.

Түүнчлэн Үндэсний бөхийн салбар хорооны дарга, ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Мягмарын өгсөн мэдээллээр, Н.Өсөхбаярын цолыг хурааж, барилдах эрхийг гурван жилээр хасах саналыг холбогдох байгууллага, албан тушаалтанд хүргүүлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн.

Тэгвэл ЦЕГ-аас өгсөн мэдээллээр, Улсын гарди Н.Өсөхбаярын өөрийнх нь гаргасан гомдлын дагуу допингийн төрлийн зүйл хэрэглүүлсэн, хорлосон гэх хэргийг шалгаж байгаа аж.

Хууль зүй, дотоод хэргийн сайдаар УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг томилсон захирамжийг Ерөнхий сайд Г.Занданшатар танилцуулж, батламжиллаа
Хууль зүй, дотоод хэргийн сайдаар УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг томилсон захирамжийг Ерөнхий сайд Г.Занданшатар танилцуулж, батламжиллаа
 
ТАНИЛЦ: 1-р сард Бөхийн өргөөнд зохион байгуулагдах барилдаануудын хуваарь
ТАНИЛЦ: 1-р сард Бөхийн өргөөнд зохион байгуулагдах барилдаануудын хуваарь
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.