Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Н.Алтаншагай: Нийгмийн олон асуудлууд шил шилээ даран хүлээж байхад сүүлийн нэг сар бид зүгээр л хэрүүл дунд байлаа

Ангилал
Улс төр
Огноо
Унших
4 минут 15 секунд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхий сайдыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Алтаншагай "Сүүлийн 24 цагийн хугацаанд Монгол Улсын хууль тогтоох дээд байгууллага болох парламент яаж үнэгүйдэж, хүчгүйдэхийг харлаа. Алдах юмтай, айх юмтай нөхдүүдийг хонь болгодог юм байна. Тэдгээр нөхөд маань ордон руу орж ирж чадахгүй, чуулгандаа сууж чадахгүй өдөржингөө туулайчилж байлаа. Кофе барьчхаад, тойроод гүйгээд байдаг. Эгцэлж харж чадахгүй, чуулгандаа суугаач гэхээр суудаггүй ийм нөхцөл байдлыг бид бүгдээрээ харлаа, мэдлээ, мэдэрлээ шүү дээ.

Нийгмийн олон асуудлууд шил шилээ даран хүлээж байхад сүүлийн нэг сар бид зүгээр л хэрүүл дунд байлаа шүү дээ. Өнгөрсөн жилийн иргэдээсээ, сонгогчдоосоо гуйж, гуйж, гишүүн болж тангаргаа өргөсний шүлс нь хатаагүй байна. Багш нар нь эмч нар нь ажил хаячихсан, ахмадууд маань тэтгэврээ нэмүүлэхээр гудманд гараад суучихсан, ААН-үүд нь татварын реформ, хөнгөлөлтүүдийг хийж өгөөч гээд нүдээ ширгэтэл харж байгаа шүү дээ. Ийм бодит нөхцөл байдал тулгарчихсан байхад зарим нөхдүүд маань улам л өнгөлөг болоод, улам л таргалаад, хацар нь цулцайгаад, инээд нь хүрээд л байж байна. Та нарт инээдэмтэй байж болно оо. Ард түмэнд бол ханиадам байгаа шүү.

Нийгмийнхээ сэтгэл зүй рүү нэг өнгийгөөд харвал маш аймшигтай дүр зураг байгаа. СХД-ийн сургууль, цэцэрлэгийн багш ажилчид ажил хаяж байна. Зарим нь утсаар холбогдож байна. Архины хамааралтай аав ээжтэй хүүхдүүд маань цэцэрлэгтээ ирмээр байна аа, гэртээ хариад хоол байхгүй гээд уйлаад байхад бид үнэхээр ажлаа хаяж чадахгүй байна гээд уйлаад ярьж байна. Энэ асуудлыг төсөв хэлэлцэх үед оруулж ирж болох л байсан шүү дээ. Ерөнхий сайдыг томилогдож байхад би анх удаа орохдоо хэлж байсан. Гишүүдтэйгээ уулзаарай, тойрог тойргоор нь уулзаарай, саналыг нь аваарай, төсөвтөө тусгаарай гээд. Наадмын дараа төсөв дээр санал авч байгаа гэхээр нь саналаа өгсөн. Бүр ямар ч санал тусгагдаагүй. Жил болгон төсвөө боож оруулж ирээд шидчихдэг. Үр дүн байхгүй. 35 жил иргэд чинь хүлээж байна шүү дээ. Баянхошууныхан хүлээж байна, Дарь эхийнхэн хүлээж байна. Амьдрал нь яг л бахь байдгаараа, бодлого шийдвэр нь энэ хаалгыг давж өрх гэр лүү нь орж чадахгүй байна шүү дээ. Нийгмийн баталгаа нь сайжирч чадахгүй байна шүү дээ.

Тэгэхээр энэ ард иргэд чинь бухимдалгүй яадаг юм. Шахалгүй яадаг юм. Үүнийг бид бүхэн одоо онцгойлон анхаарах хэрэгтэй байна. Тэгээд Ерөнхий сайдаас асууж байгаа юм. Сүүлийн 24 цагийн хугацаанд Монгол Улсын хууль тогтоох дээд байгууллага болох парламент яаж үнэгүйдэж, хүчгүйдэхийг харлаа. Алдах юмтай, айх юмтай нөхдүүдийг хонь болгодог юм байна. Нийгмийнхээ сэтгэл зүй рүү нэг өнгийгөөд харвал маш аймшигтай дүр зураг харагдана. Архины хамааралтай аав ээжтэй хүүхдүүд маань цэцэрлэгтээ ирмээр байна аа, гэртээ хариад хоол байхгүй гээд уйлаад байхад бид үнэхээр ажлаа хаяж чадахгүй байна гээд багш нар уйлаад ярьж байна" хэмээлээ.

Хар тамхины хэргээр шалгагдаж байхдаа оргон зугтсан Э-г баривчилж, цагдан хорьжээ
Хар тамхины хэргээр шалгагдаж байхдаа оргон зугтсан Э-г баривчилж, цагдан хорьжээ
 
ОХУ-аас авах шатахууны импорт тогтвортой хэвийн үргэлжилнэ
ОХУ-аас авах шатахууны импорт тогтвортой хэвийн үргэлжилнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/10/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.