Энэ мэдээ хуучирсан буюу 2025/12/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийг УИХ-аар хэлэлцэхийг дэмжив

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 31 секунд

Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх эсэхийг хэлэлцэж дэмжлээ.

Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт багтсан эдийн засгийг тэлэх 14 мега төсөлд багтсан Газрын тосны үйлдвэр, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, Гэр хорооллыг орон сууцжуулах Сэлбэ дэд төв барих 3 төслийн зарим санхүүжилтийг гадаад зээлээр хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.

Гадаад зээлийн ашиглалтын батлагдаж байгаа нийт хэмжээ ашиглаагүй үлдэгдлийн 12 орчим хувьд байгаа нь үр ашгийг нэмэгдүүлэх бодлогын арга хэмжээг хэрэгжүүлэхгүй бол нэг төслийн хэрэгжих хугацаа дунджаар 10-15 жил хойшлох, зардал нэмэгдэх, хүүгийн төлбөр болон зээлийн үйлчилгээний төлбөр өсөх зэрэг эрсдэл гарахаар байгааг Сангийн яам тайлбарлав.

Үр дүнд суурилсан төсөвлөлт, төлөвлөлтийн шилжилтийн үйл явц, үр дүнд хийсэн аудит болон Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилт, үр дүнд хийсэн аудитын тайланг танилцууллаа.

Аудитын дүгнэлтээр Төсвийн төлөвлөлт нь бодлогын зорилго хөтөлбөрийн үр дүнтэй уялдаагүй, зардлын зориулалт, хуваарилалт богино хугацааны хэрэгцээ уламжлалт арга барилд суурилсан хэвээр байна гэж дүгнэсэн байна.

Маргааш Сангийн яамны ТНБД-аар М.Баярмагнайг томилно
Маргааш Сангийн яамны ТНБД-аар М.Баярмагнайг томилно
 
Визний хугацаагаа хэтрүүлж 2024 оноос хойш хууль бусаар оршин сууж байсан Гана улсын иргэнийг албадан гаргажээ
Визний хугацаагаа хэтрүүлж 2024 оноос хойш хууль бусаар оршин сууж байсан Гана улсын иргэнийг албадан гаргажээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/12/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.