Н.Алтаншагай: АН-ынхан Хэсгийн ахлагч нарыг МАН-ын сонгуулийн баг мэтээр ярьж байгаа нь буруу

Ангилал
Улс төр Ярилцлага
Огноо
Унших
3 минут 22 секунд

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн зарим гишүүдийн зүгээс хороодын Хэсгийн ахлагч нарын орон тоог цомхтгон, төсвийн үргүй зардлыг хэмнэх асуудлыг хөндөж, хуулийн төсөл санаачлах талаар мэдэгдсэн. Энэ талаар СХД-ийн Засаг даргаар ажиллаж байсан УИХ-ын гишүүн Н.Алтаншагайгаас байр суурийг нь тодрууллаа.

-АН-ын гишүүдийн зүгээс Хэсгийн ахлагч нарыг “Сонгууль болохоор л МАН-ын сурталчилгааг хийдэг хүмүүс” гэж үзэн, цомхтгох асуудлыг хөндсөн. Дүүргийн даргаар ажиллаж байсны хувьд ямар байр суурьтай байгаа вэ?

-Ардчилсан намынхан маань энэ асуудлыг улстөржүүлэх байдлаар маш их хөндөж байгаа. Төсөвт дарамт учруулж байна, МАН-ын сонгуулийн баг гэх байдлаар ярьж байгаад харамсаж байна. Бодит байдал дээр тийм биш шүү дээ. Цаана нь маш олон хүний аж амьдрал явж байгаа. Хөдөө орон нутагтай харьцуулахад дүүрэг, хороо гэдэг чинь хүн амын нягтаршил ихтэй, суурьшлын бүс тэлсэн, төрийн анхан болон дунд шат, иргэдэд мэдээ мэдээлэл хүргэх зэрэг олон асуудал дээр төр, иргэний хоёрын гүүр нь болж ажиллаж байдаг.

Миний бие дүүргийн Засаг даргаар ажиллаж байхдаа “Хэсгийн ахлагч нарыг төрийн албан хаагчийн ангилалд оруулах” санал гаргаж байсан. Тэгэхгүй бол хорооны Засаг даргатайгаа гэрээ байгуулаад, дүүргийн ЗДТГ-аас урамшуулал авах байдлаар ажиллаж байгааг өөрчилж албажуулах хэрэгтэй.

Өвлийн хүйтэнд, зуны халуунд, үер ус, хог шороо, хүүхэд хамгаалал гээд бүхий л цаг үед ажиллаж байдаг учраас АН-ынхны гаргасан саналд 100 хувь эсрэг байр суурьтай байгаа.

-Хэсгийн ахлагч гэдэг субьект байхгүй болчихвол ямар үр нөлөө гарах бол?

-Хэрэв Хэсгийн ахлагчгүй болвол хороон дээр Засаг дарга, Зохион байгуулагч, нийгмийн ажилтан гээд гуравхан л хүн үлдэнэ шүү дээ. Нягтрашил ихтэй буюу 3-4 мянган өрхтэй 12-13 мянган иргэнтэй байршилд яаж төрийн үйлчилгээг хүргэх юм бэ. Зүгээр нэг сум, баг биш шүү дээ. Тэгэхээр Хэсгийн ахлагч нарыг улс төрийн өнгө аяс болон хүний эрх талаасаа ажилд нь бүдүүлгээр хандаж болохгүй.

-Хэсгийн ахлагч нар хэдэн төгрөгийн цалин авдаг юм бэ?

-Миний мэдэхийн л хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 300 гаруй мянган төгрөг авч байсан. 2020 онд намайн дүүргийн Засаг даргаар очиход, 600 мянган төгрөгийн урамшуулал авдаг байлаа шүү дээ. Харин 2025 оны тавдугаар сард НИТХ-аас шийдвэр гарснаар 1.2 сая төгрөгийн урамшуулал авч байна. Үүнээсээ татвар, НДШ-ээ төлөөд 980 мянга орчим төгрөгийг гар дээрээ авч байгаа юм.

-Ярилцсанд баярлалаа.

СЭДЭВ: Монгол Улс эдийн засгийн эрх чөлөөний индексээр өмнөх оноос 2 байр урагшилсан ч төрийн зарчим байдалт, өмчийн эрх зэрэг шалгуурт МУУ ҮНЭЛГЭЭ АВЧЭЭ
СЭДЭВ: Монгол Улс эдийн засгийн эрх чөлөөний индексээр өмнөх оноос 2 байр урагшилсан ч төрийн зарчим байдалт, өмчийн эрх зэрэг шалгуурт МУУ ҮНЭЛГЭЭ АВЧЭЭ
 
“Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчдад мэргэшлийн зэрэг, зэргийн нэмэгдэл олгох тухай” Монгол Улсын засгийн газрын 266 дугаар тогтоолыг гардан авлаа
“Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчдад мэргэшлийн зэрэг, зэргийн нэмэгдэл олгох тухай” Монгол Улсын засгийн газрын 266 дугаар тогтоолыг гардан авлаа
Сэтгэгдэл (2)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!