Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Дүүжин замын тээвэр” төслийн тав дахь тулгуур баганыг суурилуулжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 55 секунд

Дүүжин замын тээвэр төслийн нэгдүгээр шугам болох Яармаг–Арцат–Өнөр хороолол чиглэлийн тав дахь тулгуур баганыг суурилуулжээ. Энэ талаар,

“Моннис инженеринг” ХХК-ийн өндрийн инженер М.Төмөр, “Өмнөх дөрвөн тулгуур баганыг суурилуулах ажлыг Францын инженерүүд гардан гүйцэтгэж, бид туслан гүйцэтгэгчээр ажилласан. Харин өнөөдөр тав дахь тулгуур цамхагийг бид өөрсдөө суурилуулж, Франц инженерүүд зөвлөн ажиллалаа. Өнөөдрийн байдлаар сантехник, цахилгаан, барилга, механикийн чиглэлийн нийт найман инженер ажиллаж байна. Бидний хувьд, Оюутолгой уурхайн ил гадаргын төсөлд ажиллаж байсан, 10-аас дээш жилийн ажлын туршлагатай инженерүүд томилогдсон. Цаашид Пома группийн зүгээс тросс таталт, кабин угсралтад зааварчилгаа, зөвлөмж өгч ажиллана” гэв.

Дүүжин замын тээвэр төслийн бетон цутгалтын ажлыг энэ сарын 30-ны өдөр гэхэд дуусгаж, 11 дүгээр сард нийт 19 тулгуур цамхагийг бүрэн суурилуулахаар төлөвлөжээ. Харин 2026 оны нэгдүгээр сараас сантехник, халаалтын систем, агааржуулалт, хүлээн авах барилгуудын дотор засал, холбоо дохиоллын ажлуудыг эхлүүлнэ.

Тус төслийг хэрэгжүүлэхийн өмнө Дүүжин замын тээврийн Европын Холбооны стандартыг монголд нутагшуулсан. Тухайлбал, “Хүн тээвэрлэх зориулалттай дүүжин замын тээврийн байгууламжийн аюулгүй байдлын шаардлага”-тай холбоотой 15 стандартыг Стандарт, хэмжил зүйн газрын Авто тээврийн стандартчиллын техникийн хороогоор батлуулан, MNS бүртгэлд шилжүүлсэн. Мөн инженер мэргэжилтнүүдэд шат дараатай сургалт орсноор ийнхүү монголын инженерүүд бүтээн байгуулалтыг гардан хийж гүйцэтгэж байна гэж "Нэгдсэн төслийн Удирдлагын газар" ОНӨТҮГ-аас мэдээллээ.

Ц.Цэрэнпунцаг: Хохирогч хүүгийн ар гэрийнхэнтэй уулзсан. Эрүүл мэндийн төлбөрийг нь төлсөн
Ц.Цэрэнпунцаг: Хохирогч хүүгийн ар гэрийнхэнтэй уулзсан. Эрүүл мэндийн төлбөрийг нь төлсөн
 
Б.Жаргалан: Өнөөдрийн сонсголд С.Баяр, Сү.Батболд нарын хүмүүс ИРСЭНГҮЙ
Б.Жаргалан: Өнөөдрийн сонсголд С.Баяр, Сү.Батболд нарын хүмүүс ИРСЭНГҮЙ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.