Унгарын парламент ижил хүйстэн хосуудыг хүүхэд үрчлэхийг үндсэндээ хориглосон хуулийг баталжээ. Хуулийн төслийг Ерөнхий сайд Виктор Орбан тэргүүтэй Засгийн газар санаачилсан байна.
Унгарт ижил хүйстэн хосуудын гэрлэлтийг хуулиар хориглодог хэдий ч хосуудын аль нэг нь хүүхэд үрчлүүлэхээр бичиг баримтаа бүрдүүлэн өгсөн тохиолдолд асуудал шийдэгддэг байжээ.
Шинэ дүрэм журамд юуны талаар заасан бэ?
Орбан 2010 онд засгийн эрхэнд гарснаассс хойш үндсэн хуульд томоохон өөрчлөлт оруулжээ. Мягмар гарагт баталсан нэмэлт өөрчлөлтөд гэр бүлийг эх нь эмэгтэй, эцэг нь эрэгтэй хүмүүсийн гэрлэлт, эцэг эх, үр хүүхэд хоорондын харилцаан дээр үндэслэнэ хэмээн тодорхойлсон байна.
Үүнээс үүдэн ижил хүйстэн хосуудын аль нэг нь ганц бие хүний хувиар өргөдөл гаргасан ч хүүхэд үрчлэх боломжгүй аж. “Гол журам нь гэрлэсэн эрэгтэй, эмэгтэй хос л хүүхэд үрчлэх боломжтой” хэмээн Хууль зүйн сайд Юдит Варга мэдэгджээ.
Үүнтэй холбоотойгоор хүүхэд үрчлэн авах үйл явцыг эхлүүлэхийн тулд ганц бие хүмүүс эрх баригчдаас тусгай зөвшөөрөл авах шаардлагатай. Түүнчлэн хүүхдийг хуучныг баримталсан арга замаар өсгөн хүмүүжүүлэх ёстой хэмээн хууль тогтоогчид үндсэн хуульдаа заасан аж.