УИХ-ын гишүүн О.Батнайрамдалаар ахлуулсан Оюутолгойн бүлэг ордын ашиглалтын талаар хянан шалгах түр хороо өнөөдөр хуралдах гэж байна. Хуралдаанаар тодорхой гурван асуудал болон бусад асуудлыг хэлэлцэх аж. Тодруулбал,
-Монгол Улсын Ерөнхий сайдын 2025 оны 68 дугаар захирамжаар байгуулагдсан “Шивээ толгой”, “Жавхлант” нэртэй ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэг “Онтрэ” компанитай төрийн эзэмшлийн хувь, хэмжээг тогтоох, хөрөнгө оруулагч талтай хэлэлцээ хийх үүрэг бүхий ажлын хэсгийн мэдээллийг сонсох
-Монгол Улсын Ерөнхий сайдын 2025 оны 67 дугаар захирамжаар байгуулагдсан Оюу толгой төслийн санхүүжилтийн хүүгийн зохистой байдлыг хянан үзэх, өөрчлөх асуудлаар хөрөнгө оруулагч талтай хэлэлцээ хийж, санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн мэдээллийг сонсох
-“Эрдэнэс Оюутолгой” ХХК-ийн танилцуулга, мэдээллийг сонсохоор болжээ.