О.Батнайрамдал: Монгол Улс Оюу толгойгоос 53 хувийн өгөөжөө авах уу гэдэг дээр хамаг анхаарлаа төвлөрүүлэх ёстой

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 20 секунд

Өчигдөр Оюу толгой төслийн зээлийн хүүг бууруулах хэлэлцээр өндөрлөж тодорхой шийдвэрүүдийг Засгийн газраас танилцуулсан. Энэ талаар УИХ-ын гишүүн О.Батнайрамдалаас байр суурийг нь тодрууллаа.

-Оюу толгойн зээлийн хүү 10.5 хувь байсныг 7.9 хувь хүртэл бууруулж, долоон жил тутамд эргэн харж хэлэлцдэг байсныг гурван жил болгон өөрчиллөө. Хэлэлцээрээс таны хүлээсэн үр дүн гарч чадав уу?

-Онтрэтэй холбоотой асуудлыг анх 2024 оны арванхоёрдугаар сард гаргаж ирж байсан. Үүнээс хойш жил хагасын хугацаа өнгөрсөн байна. Эхнээсээ үр дүн гараад явж буйд баяртай байна. Бид ногдол ашиг авахгүй байсан үндсэн шалтгаан бол зээл болон зээлийн хүүтэй холбоотой. Зээлийн хүү 7.9 хувь болж байгаа бол бусад зээлийн хүүтэйгээ ойролцоо болж байгаа юм байна. Долоон жил тутамд гэснийг гурван жил болгож байгаа нь маш сайн хэрэг. Ногдол ашиг авна гэдэг бол миний хувьд хамгийн сайн мэдээ. Гэхдээ ногдол ашиг хэд байхаас дүгнэлт хийнэ гэж бодож байна. Орон зай бидэнд хангалттай байгаа. 5 тэрбум ам.долларын эерэг мөнгөн урсгал гарч байна. Түүний 34 хувьд ногдох буюу 1.7 тэрбум ам.долларын асуудал яригдаж байна шүү дээ. Үүний ногдол ашгийг авч чадах уу, үгүй юу.

-Зээлийн хүүг 7.9 хувиас доош буулгах боломжтой юу. Өмнө нь 6 хувьд хүргэнэ гэх мэдээлэл байсан шүү дээ?

-Зээлийн хүүг хэрхэн бууруулах нь тэр чигээрээ хэлэлцээрийн орон зай. Хамгийн гол нь Монгол Улс 53 хувийн өгөөжөө авах уу гэдэг дээр хамаг анхаарлаа төвлөрүүлэх ёстой. Ямар ч байсан Н.Учралын Засгийн газар 100 хоногийн дотор Оюу толгой дээр үр дүн гаргаж буйд баяртай байна.

Арбитрын шүүхээс Н.Өсөхбаярын барилдах эрхийг сэргээжээ
Арбитрын шүүхээс Н.Өсөхбаярын барилдах эрхийг сэргээжээ
 
Д.Лүндээжанцан: Эрчимт эмчилгээний тасагт ухаан оров
Д.Лүндээжанцан: Эрчимт эмчилгээний тасагт ухаан оров
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!