Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Азийн байгаль орчны ахлах албан тушаалтнуудын 28 дугаар уулзалт Улаанбаатарт эхэллээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 40 секунд

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ази, Номхон далайн Нийгэм, эдийн засгийн комисс (UNESCAP)-ын Зүүн Хойд Азийн дэд бүсийн Байгаль орчны хамтын ажиллагааны хөтөлбөр (NEASPEC)-ийн Ахлах албан тушаалтны 28 дугаар уулзалт (SOM-28) энэ оны есдүгээр сарын 22-26-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болж байна.

Уулзалтыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Золбаяр нээж, үг хэллээ. Энэ удаагийн хурлыг энэ сарын 22-23-нд ГХЯ-ны Зөвшилцөл танхимд, дагалдах арга хэмжээнүүдийг энэ сарын 24-26-нд “Блю Скай” зочид буудалд зохион байгуулж байна.

Уулзалтад Монгол Улс, ОХУ, БНХАУ, БНСУ, БНАСАУ, Япон Улс болон NEASPEC-ийн Нарийн бичгийн дарга нарын газрын нийт 45 төлөөлөгч оролцож байна. SOM нь NEASPEC-ийн үндсэн шийдвэр гаргах механизм бөгөөд энэ удаагийн уулзалтаар:

• Агаарын бохирдол,

• Бага нүүрстөрөгчтэй хотууд,

• Цөлжилт ба газар доройтол,

• Биологийн олон янз байдал, байгаль хамгаалал,

• Тэнгисийн хамгаалалттай бүсүүд гэсэн таван чиглэлийн хөтөлбөрийн хэрэгжилтийг хэлэлцэж,

2026–2030 оны стратеги төлөвлөгөө болон төсөв, үр дүнгийн хүрээг батлахаар төлөвлөж байна. Мөн гишүүн орнууд болон олон улсын байгууллагуудын бодлого, санаачилгыг солилцох, бүс нутгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлыг хэлэлцэх гэж байна.

“МАН-ын даргын асуудалтай холбоотойгоор зарим хүн ажлаа цалгардуулж байна. Нийслэлд улстөржилт байх ёсгүй“
“МАН-ын даргын асуудалтай холбоотойгоор зарим хүн ажлаа цалгардуулж байна. Нийслэлд улстөржилт байх ёсгүй“
 
ХЗБХ: ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчидтэй хийх томилгооны сонсгол энэ сарын 24-нд болно
ХЗБХ: ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчидтэй хийх томилгооны сонсгол энэ сарын 24-нд болно
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.