Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“МАН-ын даргын асуудалтай холбоотойгоор зарим хүн ажлаа цалгардуулж байна. Нийслэлд улстөржилт байх ёсгүй“

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 49 секунд

Хотын дарга Х.Нямбаатар Нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр улс төрийн нөхцөл байдалтай холбогдуулан байр сууриа илэрхийллээ. Тэрбээр хэлэхдээ "Хотоо хөгжүүлж, хүртээмжтэй, таатай байдлыг нэмэгдүүлнэ гэж ажил хариуцсан бол түүнийгээ л хийдэг байх ёстойг дахин хариуцлагатай хэлье.

Сүүлийн үед МАН-ын даргын асуудал, улс төрийн нөхцөл байдалтай холбоотой зарим хүн ажлаа цалгардуулах байдал ажиглагдаж байна. Хотод элдэв талцал, улстөржилт байх ёсгүй. Тиймээс ажлаа хийсэн шиг хийгээд, үр дүн үзүүлэх хэрэгтэй. Нийслэлчүүдийн өмнө хариуцлага хүлээгээд ажил хийж байгаа хүмүүст энэ асуудал огт хамаагүй" гэлээ.

“Намайг бяслагны үйлдвэртэй холбож гүтгэсэн асуудлыг шүүхэд өгсөн“
“Намайг бяслагны үйлдвэртэй холбож гүтгэсэн асуудлыг шүүхэд өгсөн“
 
УБЦТС: 2132 нэр төрлийн засварын ажлыг хуваарийн дагуу хийнэ
УБЦТС: 2132 нэр төрлийн засварын ажлыг хуваарийн дагуу хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.