Хууль бусаар алт олборлож байгаа нэр бүхий ААН-үүдийн тусгай зөвшөөрлийг цуцална

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 6 секунд

Монгол Улсын Засгийн газрын шийдвэрийн дагуу Хууль бусаар ашигт малтмал олборлогчдын үйл ажиллагааг таслан зогсоох, төрийн байгууллага хоорондын мэдээлэл солилцох, ажлын уялдаа холбоог сайжруулах зорилготой хамтарсан Ажлын хэсгийн бүрэлдэхүүн болон АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням нар Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгонд (2026.03.21) ажиллаж байна.

Энэ хүрээнд тус суманд үйл ажиллагаа явуулж буй нэр бүхий 7 ААН-ийн үйл ажиллагааг цуцлах арга хэмжээ авахаар боллоо. Тухайлбал, Монгол Улсын хууль журмыг үл тоож үйл ажиллагаа эрхэлсэн "Хризо праза групп" ХХК-ийн уурхайн талбайд газар дээр нь ажиллаж БОУАӨЯ-аас гаргасан дүгнэлтийг үндэслэн ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцлах үүргийг АМГТГ-т үүрэг болголоо.

АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням "Ашигт малтмалын салбар бол Монгол Улсын эдийн засгийн хамгийн чухал салбар. Байгалийн баялаг бол төр, ард түмний өмч. Иймд төрөөс хууль ёсны үйл ажиллагааг дэмжинэ. Харин хууль бусаар алт олборлогчдод хатуу арга хэмжээ авна" гэлээ.

Ашигт малтмалыг хууль бусаар олборлох үйл ажиллагаа нь байгаль орчинд экологийн ноцтой хор хохирол учруулж, тухайн бүс нутгийн экологийн тэнцвэрт байдал алдагдах, Монгол Улсад орох татвар төлбөрөөс зугтаах, мөнгө угаах, далд эдийн засгийг бий болгох зэрэг сөрөг нөлөөг дурдвал их. Иймд, хууль бусаар ашигт малтмал олборлох, газрын хэвлийн хөндөх зэрэг хууль бус үйл ажиллагаатай хатуу тэмцэхээ салбарын сайд илэрхийлээ.

Ажлын хэсэгт АҮЭБЯ, БОУАӨЯ, ЦЕГ, Экологийн цагдаагийн алба, Тагнуулын ерөнхий газар, Ашигт малтмал, газрын тосны газар зэрэг байгууллагуудын албан хаагчид ажиллаж байна.

Ринчиний Чойномын нэрэмжит “Залуу нас“ анхны бүтээлийн уралдаанболно
Ринчиний Чойномын нэрэмжит “Залуу нас“ анхны бүтээлийн уралдаанболно
 
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх баруун бүсийн тулгуур төв Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!