Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ө.Шижир: “Зам дагаж хөгжил ирдэг“ гэдэг байсан бол даргаа дагаж зам нь тавигддаг болсон

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 57 секунд

УИХ-ын чуулганы хуралдаанаар 2026 оны төсвийн тухай хуулийг хэлэлцэж буйтай холбогдуулан гишүүд үг хэллээ. УИХ-ын гишүүн Ө.Шижир “Илжигний чихэнд алт хийсэн ч сэгсэрнэ, ус хийсэн ч сэгсэрнэ” гэдэг шиг аманд нь өвс хийсэн ч сэгсэрдэг болчихлоо. Гишүүд нь нэг асуусан болоод сайд нар нь нэг хариулсан болоод дуусна. Өмнө жил алдагдалгүй төсөв гэж яриад байсан яг хэвэндээ л байна. Ер нь манай сайд нар "Энэ жилээс л яг гоё болно" гээд яриад байх юм. Та нар чинь бүгдээрээ л хэд хэдэн Засгийн газарт сайд дарга байсан хүмүүс биз дээ. Өөрсдийгөө танихаа больчихсон юм уу. Энэ байдлаараа явбал хэдэн жилийн дараа Улсын төсвийн орлого түүхий эдийн үнийн уналтаас хамаараад унах юм бол Улсын төсөв чинь урсгал зардлаа ч дийлэхээ болино. Юун хөрөнгө оруулалтын зардал.

Сүүлийн 10 жилийн хугацаанд сумын Засаг даргын тамгын газар, аймгийн Засаг даргын тамгын газар, нэг цэгийн үйлчилгээ, нийгмийн даатгал гэх мэт төрийн 623 ширхэг барилга байгууламж 1.8 их наяд төгрөгөөр баригдсан байна. Энэ чинь эргээд урсгал зардлыг нэмж байгаа юм. Зөвхөн 2026 оны төсөв дээр 5-аас дээш жил үргэлжилж байгаа 1 тэрбумаас дээш төгрөгөөр анхны төсөвт өртөг нь өссөн 42 ширхэг барилга, байгууламж байна. Үүний нийт төсөв нь 357 тэрбум төгрөг. Эдгээр барилгуудыг он дамжиж хойшлуулахгүйгээр анхны төсөвт өртгөөр нь барьсан бол бид өнөөдөр тэтгэвэрт гарах ахмадуудынхаа мөнгийг ямар ч асуудалгүй өгөх байжээ.

"Боловсролын жил" гэж зарлаад байгаа бол тэвчиж болох зардлуудаа бүгдийг нь тэвчээд сургууль, цэцэрлэгийнхээ асуудлыг 100 хувь шийдье. "Боловсролын жил болгоно" гэчхээд Улаанбаатар хотод байгаа хоёр номын санд ном авах төсөв нь 12.5 сая, аймгуудад 2.5 сая төгрөг төсөвлөсөн байна. Ийм боловсролын жил гэж байдаг юм уу. Тэгэхээр би энэ асуудлаар Төсвийн байнгын хороон дээр зарчмын зөрүүтэй санал гаргана. Мөн замын асуудал хэдэн өдөр яригдлаа. "Зам дагаж хөгжил ирдэг" гэдэг байсан бол даргаа дагаж зам нь тавигддаг болсон" гэлээ.

ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт 19 хэм дулаан, цэлмэг
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт 19 хэм дулаан, цэлмэг
 
Ц.Элбэгдорж: “Рио тинто“-гийн заль мэх, зардал хэтрэлтийг шийдэх цаг болсон
Ц.Элбэгдорж: “Рио тинто“-гийн заль мэх, зардал хэтрэлтийг шийдэх цаг болсон
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.