Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хуурамч дипломтой төрийн захиргааны албан тушаалтнуудыг чөлөөлөн нийтэд зарлаж, томилсон албан тушаалтанд нь хариуцлага тооцно

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 48 секунд

Төрийн албаны шинэчлэл, процессын дахин инженерчлэл гэдэг зүйлийг манай бараг бүх дарга нар ярих боллоо. Үүнтэй зэрэгцээд төрийн албаны данхайсан бүтэц болоод нэр хүндээ алдсан, хэрэгцээгүй орон тоонуудыг цомхтгох асуудлыг ч нийгэм тасралтгүй хөндөх болсон. Тэгвэл энэ хүрээнд хуурамч дипломоор төрд ажиллаж байгаа хүмүүсийг олж илрүүлэх үүрэг бүхий Төрийн албаны зөвлөл болон АТГ-ын хамтарсан ажлын хэсэг гарсан гэх мэдээлэл байна.

Тодруулбал, уг ажлын хэсэг төрийн албаны шалгуурыг хангахгүй байгаа төрийн захиргааны албан хаагчдыг шалгаж тогтоох юм байна. Өөрөөр хэлбэл, дипломгүй хэрнээ төрд ажиллаж байгаа, магистрын диплом шаардлагатай албан тушаалд бакалаврын зэрэгтэйгээр ажиллаж байгаа зэрэг нь эл зөрчилд хамаатах аж. Улмаар шаардлага хангаагүй буюу хуурамч диплом ашигласан, боловсролын яамны мэдээллийн системд байхгүй дипломтой төрийн захиргааны ажилтнуудыг чөлөөлж, төрд ажилласан хугацааных нь цалинг өөрсдөөр нь төлүүлэх юм байна. Үүнээс гадна шаардлага хангахгүй хуурамч дипломтой хүмүүсийг төрийн захиргааны албанд томилсон албан тушаалтнуудад давхар хуулийн хариуцлага хүлээлгэх ажээ.

Сонирхуулахад, төрийн захиргааны зарим албан тушаалтнууд тэр дундаа боловсрол, эрүүл мэндийн чиглэлийн ажилтнуудад ийм мэргэжлийн диплом шаардах нь элбэг байдаг билээ. Иймдээ ч зарим дарга нар ихэвчлэн магистрын дипломоо хуурамчаар хийдэг нь эхнээсээ тогтоогдож эхэлсэн байна.

СУРВАЛЖИЛГА: Иргэд “Шахмал түлш худалдаалах цэгүүдэд түлш ховор, олдохгүй байгаа тул шөнөдөө ХҮЙТЭН, даарч хонож байна“ гэв
СУРВАЛЖИЛГА: Иргэд “Шахмал түлш худалдаалах цэгүүдэд түлш ховор, олдохгүй байгаа тул шөнөдөө ХҮЙТЭН, даарч хонож байна“ гэв
 
Т.Доржхандыг ХҮН намын даргаар улираан сонгож, батламжиллаа
Т.Доржхандыг ХҮН намын даргаар улираан сонгож, батламжиллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.