Энэ мэдээ хуучирсан буюу 2025/09/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Манчестер Юнайтед дербид бут ниргүүлж, асуудал дахин сөхөгдлөө

Ангилал
Спорт Спорт
Огноо
Унших
1 минут 8 секунд

Этихад цэнгэлдэхэд бололсон Манчестер Юнайтед болон Манчестер Сити багуудын тоглолт 3:0-ээр дуусч Манчестер Юнайтед баг хүнд ялагдал хүлээн, улмаар багийн тоглолтын сул тал дахин ил боллоо.

Дасгалжуулагч Рубен Аморим өнгөрсөн улиралд ирснээсээ хойш 3-4-2-1 тактикийг хэрэгжүүлж, Юнайтед илүү нягт, зохион байгуулалттай баг болсон. Мөн энэхүү системийн үр дүнд шугам хоорондын зайг багасгаж, довтолгоо болон хамгаалалтын уялдааг сайжруулсан нь ахиц дэвшил гэж үзэгдэж байгаа аж.

Гэсэн ч тоглогчдын сонголтын алдаа, буруу байрлалд тоглуулах зэрэг жижиг боловч чухал алдаанууд Юнайтедийг оноо алдахад гол нөлөө үзүүлсээр байна.

Энэхүү хожигдлын дараа Манчестер Юнайтед багийн дасгалжуулагч Рубен Аморим, “Бид шугам хоорондын зайг багасгасан ч тоглогчдын жижиг алдаанууд оноо алдахад хүргэв. Энэ бол зөвхөн системийн асуудал бус, тоглогчдын байрлал, сонголтын алдаанаас үүдэлтэй” гэв.

Э.Ариунтөгс

Х.Баттулга: Төгрөг нуурын ордыг 100 хувь төрд авчихсан гээ биз дээ
Х.Баттулга: Төгрөг нуурын ордыг 100 хувь төрд авчихсан гээ биз дээ
 
Гашуунсухайт боомтод хууль бусаар газар эзэмшиж, төрийн мэдлийн зам ашиглаж байсан “Смарт Эко Транс” компанитай холбоотой тогтоолыг хүчингүй болгоно