Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарын үйл ажиллагаа, ажлын явцын талаар Хотын дарга асан Э.Бат-Үүлээс байр суурийг нь тодрууллаа. Тэрбээр “Нийслэлийн Засаг даргын зүгээс хичээл зүтгэл гаргаж, анхнаасаа зарчим барьж ажиллаж байсан. Засаг даргын ажлын ачаалал гэдэг төр засаг захиргааны хамгийн хүнд ажил байдаг. Үнэндээ Ерөнхий сайд, Ерөнхийлөгч ч биш, Нийслэлийн Засаг дарга Монголд хамгийн ачаалалтай ажлыг хийдэг хүмүүс. Тийм учраас нийслэлийн ажлыг ойлгох талаас нь хандах ёстой. Засаг даргын хувьд чармайж, хичээж бидний үед эхлүүлсэн олон ажлыг үргэлжлүүлээд явж байна. Гэхдээ асуудлыг шийдэхдээ захиргааны аргаар шийдэж, тэр нь “байгаа” онохгүй байна. Үүнийг буруу зүйл гэж бодож байгаа. Одоо цагт захиргааны хүчээр асуудлыг шийдэх нь боломжгүй зүйл юм.
Жишээ нь, түгжрэлийн асуудлыг шийдэхээр дугаар шинээр олгохгүй болгох гэх мэт иргэдийн эрх чөлөө рүү халдах хэд хэдэн шийдвэрийг гаргасан. Энэхүү шийдвэрүүд нь хэрэгжихгүй, үр дүнгээ өгөхгүй байна. Өөрөөр хэлбэл муйхарлах, захиргаадах байдлаар цааш явах боломжгүй гэдгийг ойлгоосой гэж хүсэж байна” гэв.
Ц.Анужин