Энэ мэдээ хуучирсан буюу 2025/08/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нийслэлийн 18 байршилд олон түвшний уулзвар барина

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 31 секунд

Тэгш, сондгой дугаарын хязгаарлалтыг өнөөдрийн байдлаар санал хураалтад  оролцсон иргэдийн 60 хувь нь ДЭМЖЭЭГҮЙ байнаУлаанбаатар хотыг хөгжүүлэх 24 мега төслийн хүрээнд нийслэлийн 18 байршилд олон түвшний уулзвар барина. Тодруулбал, Баруун 4 зам, Саппоро, Механик инженерийн сургууль (МИС), Төв шуудан, Гэсэр сүм, Баянбүрд, 32-ын тойрог, 17-р сургуулийн уулзвар, Гадаад хэргийн яам, Зүүн 4 зам, Их Монгол зэрэг замын хөдөлгөөний ачаалал ихтэй байршилд нийт 9 км урт авто зам, 4.5 км урт нүхэн гарц болон гүүрэн байгууламж шинээр барих юм. Төсөл хэрэгжсэнээр замын хөдөлгөөний дундаж хурд 7.1 хувиар нэмэгдэнэ. 2025-2028 он хүртэл төслийг гүйцэтгэнэ.

Эхний ээлжид Моносын уулзвар, МИС-ийн уулзвар, Энхтайваны гүүрний баруун болон зүүн урд уулзвар, Офицерын тойрог, 32-ын тойрогт бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэхээр төлөвлөлөө. Өнөөдрийн байдлаар Моносын болон МИС-ийн уулзварын нарийвчилсан зураг төслийг боловсруулж, бусад уулзварын техник, эдийн засгийн үндэслэлийг гарган ажиллаж байна.

Олон түвшний уулзвар нь Улаанбаатар хотын төвийн бүсийн авто замын ачааллыг бууруулж, замын хөдөлгөөний үр ашгийг дээшлүүлэх, эдийн засгийн өсөлтийг дэмжих, иргэдийн цаг хугацааг хэмнэх, орчин үеийн стандарт бүхий авто замын сүлжээг хөгжүүлэхэд өндөр ач холбогдолтой.

Өнөөдөр сондгой тоогоор төгссөн дугаартай автомашинууд хөдөлгөөнд оролцож байна
Өнөөдөр сондгой тоогоор төгссөн дугаартай автомашинууд хөдөлгөөнд оролцож байна
 
SOCIAL POP: Д.Мөнх-Эрдэнийг хөтлөгчөөр захиалсан Төрийн байгууллагад О.Хангай аварга өвлийн өвгөн болж очно гэв
SOCIAL POP: Д.Мөнх-Эрдэнийг хөтлөгчөөр захиалсан Төрийн байгууллагад О.Хангай аварга өвлийн өвгөн болж очно гэв
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/08/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.