Хуульч О.Батхүү нийтийн өргөдлийн "D-өргөдөл" цахим системд "Үл хөдлөх хөрөнгө борлуулахад төлдөг 2 хувийн татварыг хүчингүй болгох" өргөдлийг санаачилсан байна. Тэрбээр "Үл хөдлөх хөрөнгө борлуулахад төлдөг 2 хувийн татварыг хүчингүй болгох шаардлагатай байна. Хүмүүс байр орон сууц авахдаа зээлээр авдаг. Зээлийн хүү төлбөр төлөхдөө өөрийн цалин орлого буюу татвар төлсөн мөнгөөрөө төлдөг. Мөн байр орон сууц бол хүний анхдагч хэрэгцээ. Дэлхийн бусад улсад амьдран суугаа байшин, байр орон сууцаа зарахад татвар төлдөггүй. Учир нь энэ бол ашиг орлого олох бизнес биш. Иймд энэхүү 2 хувийн татварыг цуцлах шаардлагатай" гэж үзжээ.
Түүний санаачилсан өргөдөлд 100 мянган иргэн гарын үсгээ зурсан тохиолдолд УИХ-аас холбогдох ажлын хэсэг байгуулагдаж, асуудлыг хэлэлцэж эхлэх юм. Өнөөдөр /2025.08.18/ 10.30 цагийн байдлаар 3610 иргэн гарын үсгээ зурсан байна.
Өргөдөлтэй танилцаж, гарын үсэг зурах бол ЭНД дарна уу.