Энэ мэдээ хуучирсан буюу 2025/07/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ОБЕГ: Хохирлын хэмжээг тогтоохоор ажиллаж байна

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 31 секунд

May be an image of motorcycle and textӨнгөрсөн хоногт ихэнх нутгаар 5-10 м/с, бороо орсон газруудаар борооны өмнө түр зуур 24-33 м/с хүрч ширүүсэж, салхилсаны улмаас Сүхбаатар аймгийн Халзан, Уулбаян, Төв аймгийн Аргалант, Баянхангай, Лүн, Эрдэнэсант сум, нийслэлийн Сонгинохайрхан, Сүхбаатар, Хан-уул дүүрэгт нийт 116 айлын гэр нурж, хашаа, байшингийн дээвэр хууларсан зэрэг дуудлага, мэдээлэл бүртгэгдлээ.

Тодруулбал:

May be an image of text

Сүхбаатар аймгийн Халзан суманд 27 айлын гэр, 20 хашаа, 3 байшингийн дээвэр, цэцэрлэгийн тоглоомнууд болон хүлэмж нурж, үерийн далан сэтэрч, 5 айл усанд автсан, 15 автомашин шаварт суусан дуудлагаар сумын мэргэжлийн ангийнхан ажиллаж, аюулгүй болгосон. Мөн Уулбаян суманд 11 гэр, 1 зөөврийн сууц, Түмэнцогт суманд зөөврийн сууц нурж, 2 автомашины салхины шил хагарсан бөгөөд хохирлын хэмжээг тогтоохоор ажиллаж байна.

Мөн Баянгол дүүргийн V хороо Саппорогийн уулзвар, Сүхбаатар дүүргийн I хороо, 28-р байрны гадна талбай, Хан-Уул дүүргийн VIII хороо Нисэхийн тойрог орчим, нийт 3 байршилд ус тогтсон дуудлагаар Геодези, eсны барилга байгууламжийн газар ОНӨААТҮГ-ын шуурхай баг ажиллаж, ус соруулах, зайлуулах арга хэмжээг хэрэгжүүллээ.

May be an image of text

Ч.Номин: Тойргийн гишүүдэд 15 тэрбум “тараах“ байдлаар нөлөөлөхийг дэмжихгүй
Ч.Номин: Тойргийн гишүүдэд 15 тэрбум “тараах“ байдлаар нөлөөлөхийг дэмжихгүй
 
Аймаг, цэргийн харцага, начингуудын барилдаанд аймгийн харцага Б.Ренчинжүгдэр түрүүллээ
Аймаг, цэргийн харцага, начингуудын барилдаанд аймгийн харцага Б.Ренчинжүгдэр түрүүллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/07/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.