
Завхан аймгийн Их-Уул сумын Хонгор багийн нутаг дэвсгэрт автомашин онхолдсон байна” гэх дуудлага энэ сарын 19-ний 13.30 минутад цагдаагийн байгууллагад ирсэн байна.
Бүртгэгдсэн дуудлага, мэдээлэлтэй холбогдуулан цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагаа явуулахад 34 настай, эрэгтэй “Ж” нь Toyoya Prius-30 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож яваад онхолдож, 35 настай, эмэгтэй, “Б” гэмтсэн байна.
Орон нутгийн зам хурдны зам биш. Тэр замд хурдаа нэмж, яарч хэрхэвч болохгүй. Согтууруулах ундааны зүйл байтугай айраг амссан ч жолооны ард сууж болохгүй гэдгийг ТЦА-наас анхааруулжээ.
- Тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангаж хэвшье.
- Хариуцлагатай, ухамсартай байж өөртөө болон бусдад хүндэтгэлтэй хандъя.
- Замын хөдөлгөөний дүрэм амьдралын дүрэм гэдэг шүү дээ. Дүрмээ ягштал мөрдье.