Энэ мэдээ хуучирсан буюу 2025/07/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Н.Амаржин: Монгол Улс нийтээрээ хэдэн баян айлын хүүхдүүдэд үйлчилж байгаа. Тэдний нүдэнд бид зүгээр л ялаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 39 секунд

Нийгэмд шуугиан дэгдээж, шүүмжлэл дагуулсан баячуудын хүүхдүүдийн зодооны асуудлаар Н.Амаржин, "Бид эргэлт буцалтгүй кастийн систем рүү орлоо доо гэж бахираад байсан минь энэ. Монгол Улс нийтээрээ хэдэн баян айлын хүүхдүүдэд үйлчилж байгаа. Сонгууль боллоо, мөнгийг нь дийлэхгүй. Дөмөгхөн шиг бизнес хийе, старт ап эхлүүлье, хамтран ажиллая гэвэл санхүүжилт баян айлын хүүхдийн хамаарал бүхий компаниас гарах магадлал өндөр. Тэдэнд хэвлэлийн, бизнесийн, төр засгийн бүх эрх мэдэл бий. Хүссэн хүүхнээ бавж, хүссэн дарсаа ууж цээжинд нь Монгол дэндүү жижиг харагдах саагисан бацаанууд олон. Үнэтэй архиар цочтол ширээ шаахад найзанцарууд нь юу ч хэлж чадахгүй гөлгөнөсөн дүр зураг.

Мэдээж дажгүй улсууд ч бас бий. Заавал баян гээд муу хүн байх албагүй. Гол нь дундаж давхарга гэж байхгүй болсон нь тэгшитгэлийн тогтмол тоо. Бид нийтээрээ орчин үеийн эрх чөлөөт гэр бүлийн бүтэц, хүнийг хардахгүйгээр хайрлах, хувийн орон зай гэх зэргийг мэдэхгүйтэй адил баян ядуугийн ялгаанд хэрхэн харилцан оршихоо одоо л суралцаж байгаа нийгэм. Тэдний нүдэнд бид зүгээр л ялаа. "Жирийн хүн байсан бол" гэдэг яриа тэдний амны уншлага болсон" гэжээ.

Х.Хүслэн гэмтлийн зэргээ тогтоолгохоор цагдаагийн байгууллагад ханджээ
Х.Хүслэн гэмтлийн зэргээ тогтоолгохоор цагдаагийн байгууллагад ханджээ
 
ХҮН намын генсекээр Д.Гантулга сонгогджээ
ХҮН намын генсекээр Д.Гантулга сонгогджээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/07/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.