Энэ мэдээ хуучирсан буюу 2025/07/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Монголбанк: Ахмадуудын тэтгэврийн зээлийг хуучин журмын дагуу 100 хувь олгохоор шийдвэрлэлээ

Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
1 минут 41 секунд

Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны ээлжит бус хуралдаанаар банкнаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн орлого барьцаалсан зээлийн хувьд гаргасан 2025 оны гуравдугаар сарын 7-ны өдрийн, зургаадугаар сарын 13-ны өдрийн шийдвэрийг хүчингүй болгож, хуучин нөхцөлд нь хэвээр үлдээлээ. Монголбанкнаас гаргасан МЭДЭГДЭЛД:

"Өндөр настай иргэдийн нийгмийн баталгааг хангах, өрийн хэт өндөр дарамтад орохоос хамгаалах, тэтгэврийн зээлдэгчдийн санхүүгийн эрсдэл, эмзэг байдлыг бууруулах, улмаар инфляцыг бууруулах мөнгөний бодлоготой нийцтэйгээр санхүүгийн салбарын тогтвортой байдлыг дэмжих зорилгоор Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны 2025 оны I болон II улирлын ээлжит хуралдаануудаар тэтгэврийн зээлийг зохицуулсан шат дараатай бодлогын шийдвэрүүдийг гаргасан билээ.

Гэвч зээл авах боломжийг нь хязгаарлаж, хүндрэлтэй нөхцөл байдал үүсгэж байгаа талаар зарим иргэдээс ирүүлсэн гомдол, Монгол Улсын Засгийн газар, Улсын Их Хурлын байнгын хороо, УИХ-ын гишүүдээс Монголбанканд ирүүлсэн хүсэлтийг харгалзан үзлээ.

Нөгөөтэйгүүр, тэтгэврийн зээлдэгч нарын хувьд өрийн дарамтаа зохистой түвшинд хязгаарлаж, хэт өндөр зээлийн дарамтаас үүдэлтэйгээр нийгэм, эдийн засгийн баталгаа алдагдах эрсдэлээс өөрсдийгөө хамгаалах нь чухал болж байна. Цаашид тэтгэвэр, тэтгэмж, халамжийн орлого барьцаалсан зээл, түүнээс шалтгаалсан өндөр настай иргэдийн амьжиргааны доройтол зэрэг асуудлыг салбарын яамны зүгээс анхааралдаа авах нь зүйтэй" гэжээ.

Яруу найрагч Пунцагийн Бадарч Хөдөлмөрийн баатар цол хүртлээ
Яруу найрагч Пунцагийн Бадарч Хөдөлмөрийн баатар цол хүртлээ
 
Д.Лүндээжанцан: 2008 онд “Эрдэнэтээс гадна хоёр, гурван саалийн үнээтэй болох хэрэгтэй“ гээд Оюутолгойн гэрээ рүү бүгд орсон
Д.Лүндээжанцан: 2008 онд “Эрдэнэтээс гадна хоёр, гурван саалийн үнээтэй болох хэрэгтэй“ гээд Оюутолгойн гэрээ рүү бүгд орсон
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/07/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.