Энэ мэдээ хуучирсан буюу 2025/07/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Яруу найрагч Пунцагийн Бадарч Хөдөлмөрийн баатар цол хүртлээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 5 секунд

Монгол Улсын төрийн шагналт, Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Пунцагийн Бадарч өнөөдөр /2025.07.07/ Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар ХӨДӨЛМӨРИЙН БААТАР цол хүртлээ.

Тэрбээр "Есөн эрдэнийн эх орон" (1972) , "Зургаан мөнгөн мичид" (1977), "Алтан тоос" (1980), "Ширхэг цагаан сувд" (1980), "Намрын хонгор салхи" (1985), "Би энэ байна" шилдэг шүлгүүд (1995), "Бөрттэй цагаан сарны дор" (1999), "Бурхан багшийг сургааль" (2002), "Тэнгэрийн хас од" (2003) тэргүүтэй олон арван суут уран бүтээлийг туурвисан билээ.

Тэрбээр Төв аймгийн Баянжаргалан суманд 1939 онд төрж, Нялга сумын бага сургууль, Эрдэнэ сумын долоон жилийн дунд сургууль, Холбооны техникум, 1994-1998 онд Утга Зохиолын Дээд Сургуулийг Утга зохиолын ажилтан-сэтгүүлч мэргэжлээр бакалаврын зэрэгтэй төгссөн аж.

Ой тогтоолтын олимпын аварга Н.Энхшүр, Н.Мөнхшүр нар МУГТ боллоо
Ой тогтоолтын олимпын аварга Н.Энхшүр, Н.Мөнхшүр нар МУГТ боллоо
 
Хан-Уул дүүргийн менежерийн шуурхай зөвлөгөөн  зохион байгуулагдлаа
Хан-Уул дүүргийн менежерийн шуурхай зөвлөгөөн зохион байгуулагдлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/07/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.