Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АУДИТ: 2024 онд сайд нар нийт 33.8 тэрбум төгрөгийн төсвийг ЗОРИУЛАЛТЫН БУСААР, ҮР АШИГГҮЙ зарцуулсан

Ангилал
Улс төр
Огноо
Унших
3 минут 25 секунд

Үндэсний Аудитын газраас Монгол Улсын Засгийн газрын санхүүгийн нэгдсэн тайланд хийсэн аудитын дүгнэлтээ танилцуулсан билээ. Эдгээрээс төсвийн ерөнхийлөн захирагч буюу сайд нарын мөнгөн хөрөнгөөс илэрсэн зөрчлүүдийг танилцуулж байна.

Мөнгөн хөрөнгийн үлдэгдэл 9,476.7 тэрбум төгрөг болж, өмнөх оноос 1,825.0 тэрбум төгрөгөөр өссөн байна. Улсын ТЕЗ-дын мөнгөн хөрөнгийн үлдэгдлийн 9,092.2 тэрбум төгрөг буюу 95.9 хувь нь харилцах данс дахь мөнгөн хөрөнгө, 336.3 тэрбум төгрөг буюу 3.5 хувь нь хадгаламж, 0.5 хувь буюу 46.7 тэрбум төгрөг нь касст байгаа бэлэн мөнгө, 1.5 тэрбум төгрөг буюу 0.1 хувийг замд яваа мөнгөн хөрөнгө эзэлж байна.

Улсын ТЕЗ-дын мөнгөн хөрөнгийн үлдэгдэл 1,825.0 тэрбум төгрөгөөр өсөхөд төсөвт байгууллагын мөнгөн хөрөнгө 61.8 тэрбум төгрөгөөр, төсөл сангийн мөнгөн хөрөнгө 2,679.1 тэрбум төгрөгөөр тус тус нэмэгдсэн нь голлон нөлөөлжээ. Тухайлбал:

• Төсөл сангийн мөнгөн хөрөнгийн хувьд Ирээдүйн өв сангийн үлдэгдэл 2,674.5 тэрбум төгрөгөөр, НДС-ийн үлдэгдэл 182.4 тэрбум төгрөгөөр, Зээлийн батлан даалтын сан 113.6 тэрбум төгрөгөөр, Улаанбаатар хотын төлбөрийн чадварт нийцсэн орон сууц ба хотын дахин төлөвлөлтийн төслийн үлдэгдэл 17.8 тэрбум төгрөгөөр, Ухаалаг засаг төсөл II төслийн үлдэгдэл 12.7 тэрбум төгрөгөөр, Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээвэр төслийн үлдэгдэл 10.3 тэрбум төгрөгөөр тус тус нэмэгдсэн; •

Төсөвт байгууллагын мөнгөн хөрөнгийн хувьд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын шийдвэр гүйцэтгэх төлбөрийн үлдэгдэл 113.5 тэрбум төгрөг, Мал эмнэлгийн ерөнхий газрын үлдэгдэл 11.5 тэрбум төгрөг, Шүүхийн ерөнхий зөвлөлийн үлдэгдэл 10.5 тэрбум төгрөгөөр тус тус нэмэгдсэн байна.

-2024 онд нийт 33.8 тэрбум төгрөгийн төсвийг зориулалтын бусаар, үр ашиггүй зарцуулжээ-

-Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг 8 тэрбум төгрөг,

-ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр 6.4 тэрбум төгрөг,

-АҮЭБ-ийн сайд асан Ц.Туваан 6 тэрбум төгрөг,

-Шадар сайд С.Амарсайхан 2.8 тэрбум төгрөг,

-Боловсролын сайд П.Наранбаяр 2.8 тэрбум төгрөг,

-Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан 2.4 тэрбум төгрөг,

-Бусад төсвийн ерөнхийлөн захирагч 5.4 тэрбум төгрөг байна.

-Монголбанкны зохистой харьцааны шалгуур үзүүлэлт хангаагүй банканд 96.1 тэрбум төгрөг байршуулжээ-

-Нийгмийн даатгалын сан - 93.4 тэрбум төгрөг

-Зам, тээврийн сан - 2.7 тэрбум төгрөг

-Ажилчдын цалин, урамшуулал нэмэгдлийг зөрүүтэй тооцсон, сахилгын шийтгэлтэй ажилчдад үр дүнгийн урамшуулал олгосон, татвар суутгаагүй 11.9 тэрбум төгрөг байна-

-Боловсролын сайд П.Наранбаяр - 5.6 тэрбум төгрөг

-ГБХНХ-ын сайд асан Л.Энх-Амгалан - 1.3 тэрбум төгрөг

-Сангийн сайд Б.Жавхлан - 1.3 тэрбум төгрөг

-Бусад төсвийн ерөнхийлөн захирагч - 3.7 тэрбум төгрөг байна.

ЧУУЛГАН: Б.Жаргалан нарын гишүүдийн санаачилсан Үндэсний Их баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэхийг дэмжлээ
ЧУУЛГАН: Б.Жаргалан нарын гишүүдийн санаачилсан Үндэсний Их баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэхийг дэмжлээ
 
Ц.Элбэгдорж: “Рио тинто“-гийн заль мэх, зардал хэтрэлтийг шийдэх цаг болсон
Ц.Элбэгдорж: “Рио тинто“-гийн заль мэх, зардал хэтрэлтийг шийдэх цаг болсон
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.