Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

БҮТ-ийн захирал Г.Гантуяа нь “Мобиком“-д олон жил ажилласан, IT мэргэжилтэй учраас энэ албанд томилогдсон гэв

Ангилал
Улс төр Нийгэм
Огноо
Унших
0 минут 55 секунд

Элсэлтийн шалгалтын үеэр үүссэн асуудлуудын талаар Боловсролын сайд П.Наранбаяр сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Боловсролын үнэлгээний төвийн захирал Г.Гантуяаг ямар үндэслэлээр энэ албанд томилсон тухай сэтгүүлчийн асуултад тэрбээр "Өмнөх захирал Л.Ганбат эрүүл мэнд болон хувийн шалтгаанаар ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсний дагуу түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн.

Боловсролын үнэлгээний төв нь төрийн үйлчилгээний байгууллага учраас төрийн захиргааны албанд ажилласан байх шаардлага тавьдаггүй. Г.Гантуяа өмнө нь ажлын байранд тавигдах шаардлагаа хангасан. "Мобиком" компанид олон жил менежерээр ажилласан туршлагатай мөн IT мэргэжилтэй учраас БҮТ-ийн захирлаар томилогдсон. Ажлын байранд нь IT мэргэжилтэй хүн байх шаардлага бий" гэсэн юм.

МАН-ЫН БҮЛЭГ: ЗГ-аас боловсруулж буй НД-ын багц хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг Б.Түвшин нарын гишүүдийн боловсруулж хуультай хамтатган судлах шаардлагатай
МАН-ЫН БҮЛЭГ: ЗГ-аас боловсруулж буй НД-ын багц хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг Б.Түвшин нарын гишүүдийн боловсруулж хуультай хамтатган судлах шаардлагатай
 
Бөртэ чоно-2025: Оны онцлох амжилтын эзнээр “Physical Asia” шоуны баг тамирчид шалгарлаа
Бөртэ чоно-2025: Оны онцлох амжилтын эзнээр “Physical Asia” шоуны баг тамирчид шалгарлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.