П.Наранбаяр: Багшийн бичиг цаасны ажил 50 хувиар багасаж, хүүхэдтэй ажиллах цаг нэмэгдэнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 10 секунд

Сургуулийн өмнөх боловсролын сургалтын шинэчилсэн хөтөлбөрийг цэцэрлэгийн багш нар үр дүнтэй хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор Багшийн гарын авлагыг бүлэг бүрээр боловсруулан цахимаар хүргэлээ.

Тус гарын авлагад хичээлийн жилийн турш хэрэгжүүлэх сургалт, үйл ажиллагааны сар бүрийн эхний хоёр долоо хоногийн төлөвлөлтийн бэлэн хувилбарыг багш нар шууд ашиглах боломжтой байдлаар тусгасан нь багшийн бичиг цаасны ажлыг 50 хувиар багасгаж, хүүхэдтэй ажиллах цагийг нэмэгдүүлж байгаагаараа онцлог ач холбогдолтой юм.

Харин сар бүрийн үлдсэн хоёр долоо хоногийн хугацаанд багш өөрийн бүлгийн хүүхдийн онцлог хэрэгцээнд нийцсэн, бүтээлч төлөвлөлт хийж, сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга зүйгээ хөгжүүлэх боломж бүрдэж байна.

Ялангуяа шинэчилсэн хөтөлбөрөөр шинээр нэмэгдсэн агуулга, хүүхдийг тоглуулангаа хөгжүүлэх шинэлэг үйл ажиллагааг өдөр тутамдаа үр дүнтэй зохион байгуулахад энэхүү багшийн гарын авлага хамгийн чухал хэрэглэгдэхүүн болж байгаа юм.

МАРГААШ: Өдөртөө -19 хэм хүйтэн байна, цас орохгүй
МАРГААШ: Өдөртөө -19 хэм хүйтэн байна, цас орохгүй
 
НИТХ-ын дарга А.Баяр нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар ажиллалаа
НИТХ-ын дарга А.Баяр нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар ажиллалаа
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!