Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Амарбаясгалан: ЗГ-ын эцсийн шийдвэр гартал уул уурхайн ямар ч үйл ажиллагаа Халзанбүрэгтэйд хэрэгжихгүй

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 0 секунд

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Ховд аймгийн Мянгад сумын иргэдтэй уулзаж, Халзанбүрэгтэй ууланд газрын ховор элемент олборлох төслийн талаар тэдний санал хүсэлтийг сонслоо.

Тэрбээр "Аливаа уул уурхайн төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хариуцлагатай байдлаас гадна ард иргэдийн санал хамгийн чухал" гээд, дараах асуудлуудыг онцоллоо.

-Баруун бүсээс сонгогдсон УИХ-ын гишүүд Мянгад сумын иргэдийн саналыг нэгтгэн ЗГ-т хүргүүлэх,

-Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаар УИХ дээр нээлттэй сонсгол явуулах,

-Мянгад сумын иргэд, аймгийн иргэний нийгмийн байгууллага, ТББ-уудаас төлөөлөл болгож 50 иргэнээ сонгох,

-Засгийн газрын эцсийн шийдвэр гарах хүртэл уул уурхайн ямар ч үйл ажиллагаа Халзанбүрэгтэйд хэрэгжихгүй. Иймээс Мянгад сумын иргэд ИТХ-тайгаа хамтран, төлөөллөө өөрсдөө сонгож, Халзанбүрэгтэйн асуудлаар эцсийн шийдвэрээ гаргана гэв.

ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт 32 хэм дулаан
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт 32 хэм дулаан
 
Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид ажиллахыг нийт төрийн албан хаагчдад үүрэг болголоо
Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид ажиллахыг нийт төрийн албан хаагчдад үүрэг болголоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.