Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Улаанбаатар парк“-т нохойд хазуулсан хүүхдийн гэмтлийг “Хөнгөн зэргийн гэмтэл“ гэж үзэн, хэргийг хаажээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 9 секунд

Өнгөрсөн дөрөвдүгээр сард "Улаанбаатар парк"-т алхаж байсан хүүхдийг нохой хазаж гэмтээсэн хэрэг гарсан. Тухайн үед ойр орчмоор нь явж байсан хүмүүс тусламж үзүүлээгүй нь багагүй шүүмжлэл дагуулж байсан билээ.

Тэгвэл дээрх хэргийг цагдаагийн байгууллагаас "Хөнгөн зэргийн гэмтэл" гэж үзэн, хаажээ. Нохойд хазуулсан хүүхдийн ээж Б.Баяржаргал "NTV" телевизэд өгсөн ярилцлагадаа "Хууль шүүхтэй улс учраас бид хуулийн байгууллагуудад итгээд хүлээж байсан. Гэвч хоёр сарын дараа хариу нь ирэхдээ "Танай хүүхдийн гэмтлийг хөнгөн гэмтэл гэж үзсэн. Тийм учраас ирж гарын үсгээ зураарай. Энэ хэргийг хаалаа" гэж утсаар ярьсан.

Үнэхээр хэлэх үг ч олдсонгүй. Ийм л байдаг юм байна. Бүх л бүтэн залуу гэр бүлийн итгэл үнэмшлийг дуусгаж байна. Эзэнгүй төр ийм эмгэнэлтэй байдаг юм байна гэдгийг нүдээрээ харлаа" гэжээ.

9 настай хүүг аврахаар гол руу орсон 36 настай эрэгтэй амиа алджээ
9 настай хүүг аврахаар гол руу орсон 36 настай эрэгтэй амиа алджээ
 
Тэгш, сондгой дугаарын хязгаарлалт хийх эсэх санал авч эхэллээ
Тэгш, сондгой дугаарын хязгаарлалт хийх эсэх санал авч эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.