ГССҮТ-ийн хэмжээнд 2022 онд нохойд хазуулж гэмтсэн 3358 хүн тусламж үйлчилгээ авсны 129 нь эзэнгүй нохойд хазуулж гэмтсэн байна.
Харин 2023 оны нэгдүгээр сарын 16-ны байдлаар, нохойд хазуулж гэмтсэн 322 хүн тусламж үйлчилгээ авсан байна. Үүнээс 13 нь эзэнгүй нохойд хазуулж гэмтжээ.
Иймд иргэд та бүхэн нохойд хазуулж гэмтэхээс урьдчилан сэргийлэх, гудамжаар явахдаа анхаарал болгоомжтой байх, айлд орохдоо нохойг уяатай эсэхийг лавлаж өөрийн болон хайртай дотны хүмүүсийнхээ эрүүл мэндийг хамгаалахыг зөвлөж байна.