Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

9 настай хүүг аврахаар гол руу орсон 36 настай эрэгтэй амиа алджээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
0 минут 59 секунд

Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын 2 дугаар багийн “Шинэ гүүр” гэдэг газар “Сэлэнгэ” иргэд усанд осолдсон гэх дуудлага өчигдөр буюу зургаадугаар сарын 16-ны өдрийн 19:05 цагт Онцгой байдлын газарт иржээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчдыг очиход иргэн 36 настай, эрэгтэй, Сэлэнгэ аймгийн харьяат иргэн 9 настай хүүг Сэлэнгэ мөрөнд живж байхад нь аврахаар ороод өөрөө живсэн харамсалтай хэрэг гарсан байна.

Аврагчид уснаас эрэн хайх ажиллагааг зохион байгуулан ажиллаж 3 метрийн гүнээс цогцсыг 20:46 цагт олж, гаргасан байна. Иймд урин дулааны улирал эхэлж, иргэд гол усанд ихээр ордог тус анхаарал болгоомжтой байхыг сэрэмжлүүлж байна.

ЭЗБХ: “Зээлийн хүүг бууруулах стратеги батлах тухай” тогтоолын хэрэгжилттэй танилцах ажлын хэсгийн мэдээллийг сонсоно
ЭЗБХ: “Зээлийн хүүг бууруулах стратеги батлах тухай” тогтоолын хэрэгжилттэй танилцах ажлын хэсгийн мэдээллийг сонсоно
 
МАРГААШ: Улаанбаатарт -12 хэм хүйтэн. Зөөлөн салхитай
МАРГААШ: Улаанбаатарт -12 хэм хүйтэн. Зөөлөн салхитай
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.