Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЭЗБХ: “Зээлийн хүүг бууруулах стратеги батлах тухай” тогтоолын хэрэгжилттэй танилцах ажлын хэсгийн мэдээллийг сонсоно

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 32 секунд

УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо 10.00 цагаас хуралдах гэж байна. Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ. Үүнд:

-Байнгын хорооны тогтоолын төсөл /Хот байгуулалтын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай/

-Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2025.05.16-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, үргэлжилнэ/

-Улсын Их Хурлын даргын 2024 оны 84 дүгээр захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн санал, дүгнэлт

-“Зээлийн хүүг бууруулах стратеги батлах тухай” Улсын Их Хурлын 2020 оны 21 дүгээр тогтоолын хэрэгжилт, үр дүнтэй танилцаж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн мэдээлэл

-“Сэлбэ дэд төв”-ийн нийгмийн хангамж болон инженерийн дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлын явцын талаар Эдийн засаг, хөгжлийн яам, Сангийн яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Үндэсний аудитын газар болон холбогдох бусад байгууллагын мэдээллийг сонсох

-“Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг тус тус хэлэлцэх юм байна.

М.Уранцэцэг жүдогийн түүхэнд хамгийн олон медальтнаар тодорч, гиннест бичигдлээ
М.Уранцэцэг жүдогийн түүхэнд хамгийн олон медальтнаар тодорч, гиннест бичигдлээ
 
“100 айл“-ын нийтийн байрыг дахин төлөвлөх төслийн үр дүнд эхний айлууд орон сууцандаа оржээ
“100 айл“-ын нийтийн байрыг дахин төлөвлөх төслийн үр дүнд эхний айлууд орон сууцандаа оржээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.