Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Үндэсний их баяр наадмын сорилго барилдаан энэ сарын 28-нд болно

Ангилал
Нийгэм Спорт
Огноо
Унших
1 минут 52 секунд

Монголын үндэсний бөхийн холбооноос зургаадугаар сард зохион байгуулах барилдааныхаа хуваарийг танилцууллаа.

Зургаадугаар сарын 3-ны мягмар гарагт 13:00 цагаас Хөдөлмөрийн баатар, Гавъяат тамирчин, чөлөөт бөхийн ДАШТ-ий анхны хүрэл медальт, Олимпын наадмын анхны мөнгөн медальтан, хүндэт профессор, Даяар дуурсагдах, далай даян дархан аварга Ж.Мөнхбатын хавт дүр, алдрын ур бүтээлийг дээдлэн мөнхлөх хүндэтгэл ёслолд зориулсан өсвөрийн /16 настай буюу иргэний үнэмлэх авсан байх/ 64 бөхийн барилдаан /Төв цэнгэлдэх хүрээлэн/,

Зургаадугаар сарын 6-ны баасан гарагт 11:00 цагаас Бүх цэргийн наадам,

Зургаадугаар сарын 7-ны бямба гарагт 13:00 цагаас Монгол Улсын арслан Б.Яндааг алдаршуулах Хэнтий аймгийн Дархан сумын нутгийн зөвлөлөөс зохион байгуулах улс, аймаг, цэргийн цолтой хүчит 128 бөхийн барилдаан,

Зургаадугаар сарын 8-ны ням гарагт 14:00 цагаас нийслэлийн “Аварга баг” шалгаруулах 3х3 багийн барилдаан,

Зургаадугаар сарын 12, 13-ны пүрэв, баасан гарагт 10:00 цагаас чөлөөт бөхийн “Арслан” клубын нэрэмжит “Залгамжлагч” өсвөр үеийн 9-14 насны хүүхдүүдийн тэмцээн,

Зургаадугаар сарын 14-ний бямба гараг 14:00 цагаас нийслэлийн “Аварга баг” шалгаруулах 3х3 багийн шигшээ барилдаан мөн чансаа өндөр шилдэг найман бөхөд хүндэтгэл үзүүлэх үйл ажиллагаа,

Зургаадугаар сарын 28-ны бямба гарагт 14:00 цагаас нийслэлийн иргэдийн өдөрт зориулсан "Наадмын сорилго" үндэсний бөхийн улс, аймаг цэрэг, сумын цолтой хүчит 256 бөх, Буриад, Өвөр Монгол 64 бөхийн барилдаан болно.

ЧУУЛГАН: Маргааш 14:00 цагт Ерөнхий сайдад ИТГЭЛ ХҮЛЭЭЛГЭХ эсэхийг хэлэлцэж, шийднэ
ЧУУЛГАН: Маргааш 14:00 цагт Ерөнхий сайдад ИТГЭЛ ХҮЛЭЭЛГЭХ эсэхийг хэлэлцэж, шийднэ
 
Пүрэв гарагт “Дээлтэй Монгол” наадмыг төв талбайд зохион байгуулна
Пүрэв гарагт “Дээлтэй Монгол” наадмыг төв талбайд зохион байгуулна
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.