Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЧУУЛГАН: Маргааш 14:00 цагт Ерөнхий сайдад ИТГЭЛ ХҮЛЭЭЛГЭХ эсэхийг хэлэлцэж, шийднэ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 18 секунд

Өнгөрөгч лхагва гарагт Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөрт нь итгэл хүлээлгэх эсэх тогтоолын төслийг УИХ-д хүргүүлсэн.. Тэгвэл ирэх даваа гарагт буюу зургаадугаар сарын 2-ны өдөр УИХ-ын чуулган хуралдаж уг тогтоолын төслийг хэлэлцэхээр товлосон байна.

Үүний өмнө 12.00 цагт УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж итгэл хүлээлгэх эсэх тогтоолын төслийг хэлэлцэн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд Байнгын хорооноос гаргасан санал дүгнэлтийг танилцуулах юм.

Сануулахад, Үндсэн хуулийн 44 дүгээр зүйлд:

44.1. "Ерөнхий сайд улсын төсвийн болон бодлогын тодорхой асуудлаар өөрт нь итгэл хүлээлгэх тогтоолын төслийг оруулбал Улсын Их Хурал гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн арав хоногийн дотор Улсын Их Хурлын нийт гишүүний олонхийн саналаар шийдвэрлэнэ".

44.2. "Улсын Их Хурал тогтоолыг баталсан бол Ерөнхий сайдад итгэл үзүүлж, тухайн асуудлыг дэмжсэнд тооцно. Тогтоолыг батлаагүй бол Ерөнхий сайдыг огцорсонд тооцож, шинэ Ерөнхий сайдыг гуч хоногийн дотор томилно" гэж тус тус заасан байдаг.

Хакүхо М.Даваажаргал: Аварга аавынхаа хөшөөг ард түмэндээ дэлгэхээр АВАРГА хүү нь ирлээ. Зургадугаар сарын 3-нд Төв Цэнгэлдэхэд түмэн олонтойгоо уулзацгаая
Хакүхо М.Даваажаргал: Аварга аавынхаа хөшөөг ард түмэндээ дэлгэхээр АВАРГА хүү нь ирлээ. Зургадугаар сарын 3-нд Төв Цэнгэлдэхэд түмэн олонтойгоо уулзацгаая
 
Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан гэх хэрэгт холбогджээ
Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан гэх хэрэгт холбогджээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.