Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хакүхо М.Даваажаргал: Аварга аавынхаа хөшөөг ард түмэндээ дэлгэхээр АВАРГА хүү нь ирлээ. Зургадугаар сарын 3-нд Төв Цэнгэлдэхэд түмэн олонтойгоо уулзацгаая

Ангилал
Спорт
Огноо
Унших
1 минут 3 секунд

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, чөлөөт бөхийн ДАШТ-ий анхны хүрэл медальт, Олимпын наадмын анхны мөнгөн медальт, Даяар Дурсагдах Далай Даян Дархан Ж.Мөнхбатыг дурсаж, хүндэтгэл үзүүлэх ёслол зургаадугаар сарын 3-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд болно. Тэгвэл мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргал "Аварга аавынхаа хөшөөг ард түмэндээ дэлгэхээр АВАРГА хүү нь ирлээ. Зургадугаар сарын 3-нд Төв Цэнгэлдэхэд түмэн олонтойгоо уулзацгаая" гэж цахим хуудаснаа бичжээ.

Бөхөө хүндэтгэн дээдэлдэг ард түмэн, бөхийн хамт олон, их спортын үе үеийн зүтгэлтнүүд, "Их шавь" сургуулийн багш, ажилчид төгсөгчдийг хүндэтгэлийг ёслолд хүрэлцэн ирэхийг Зохион байгуулах комиссоос урьсан байна.

Хөтөлбөр:

  • 11.00-13.30 цагт. Нээлтийн ёслол. Их аваргын түүхэн замналын үзмэр
  • 14.00.-17.00 цагт. Бэсрэг наадам

“Зуны зугаа тоглолт”-ын үеэр бусдыг хутгалсан хэрэгт 20 орчим хүнийг шалгаж байгаа бөгөөд хутгалуулсан 3 хохирогч байна
“Зуны зугаа тоглолт”-ын үеэр бусдыг хутгалсан хэрэгт 20 орчим хүнийг шалгаж байгаа бөгөөд хутгалуулсан 3 хохирогч байна
 
Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан гэх хэрэгт холбогджээ
Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан гэх хэрэгт холбогджээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.