Энэ мэдээ хуучирсан буюу 2025/05/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЧУУЛГАН: Говьсүмбэр аймгийн нэрийг Дундговь гэж андуурч бичсэн тул “Эрчим хүч-3” төслийн зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах асуудлыг хойшлууллаа

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 49 секунд

УИХ-ын чуулганы үдээс хойшх хуралдаанаар “Эрчим хүч-3 төсөл”-ийг хэрэгжүүлэх Монгол Улс, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг соёрхон батлах асуудлыг хэлэлцэж эхэлсэн юм. Хэлэлцүүлгийн явцад гишүүд Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Сангийн сайд Б.Жавхлан нараас асуулт асууж, хариулт авсан юм.

Харин хэлэлцүүлгийн явцад нэгэн алдаа гарч ирсэн нь аймгийн нэр андуурсан буюу Говьсүмбэр аймгийн нэрийг Дундговь гэж андуурч бичсэн тул дээрх хуулийн төслийг хэлэлцэж, санал хураах боломжгүй гэж үзэн, хуулийн төсөл хэлэлцэх асуудлыг хойшлуулахаар шийдвэрлэлээ.

Т.Доржханд: Л.Гантөмөр дарга шийдвэрээ эргэж харах нь зүйтэй
Т.Доржханд: Л.Гантөмөр дарга шийдвэрээ эргэж харах нь зүйтэй
 
ОБЕГ: Хэнтий аймгийн Жаргалтхаан суманд хогийн цэгээс гарсан галыг унтраахаар ажиллаж байна
ОБЕГ: Хэнтий аймгийн Жаргалтхаан суманд хогийн цэгээс гарсан галыг унтраахаар ажиллаж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/05/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.