УИХ-аас Нийслэлийн 2024-2026 оны төсвийн зарцуулалт, хөрөнгө оруулалтын төслүүдийн хэрэгжилт холбогдох хууль тогтоомжид нийцсэн байдал" сэдэвт ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулахаар болсон. Тодруулбал, энэ сарын 15, 16-ны даваа, мягмар гарагийн 09.00 цагаас Төрийн ордонд явагдах юм. Энэ дагуу сонсгол тун удахгүй эхлэх гэж байна.
Сонсголыг УИХ-ын гишүүн Ж.Золжаргал даргалах бол Ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин ажиллаж буй. Энэхүү сонсголд 100 гаруй хүн оролцоно гэдгийг сонсгол даргалагч онцолсон. Эдгээрийн дунд 2023-2026 он хүртэл нийслэлийг удирдсан Х.Нямбаатар болон түүний баг багтаж буй гэх боловч сонсголд ирэх эсэх нь тодорхойгүй байна.
Дашрамд, Х.Нямбаатарын орлогчоор ажиллаж байсан Т.Даваадалай цагдан хоригдож буй тул сонсголд ирэхгүй. Түүнийг Эрүүгийн хуулийн 22.4.2-т заасан “хахууль авах”, 18.6 дугаар зүйлд заасан “Мөнгө угаах” зүйл ангиудаар эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, мөрдөн байцаалтын ажиллагааг явуулж эхэлсэн. Тодруулбал,
-Туулын хурдны зам, 1-р тойрог зам төсөлд шалгарсан ААН-үүдээс эхнэрийнхээ болон түүний үеэл дүүгийн үүсгэн байгуулсан компанид 5.6 тэрбум төгрөг,
-Мөн эхнэрийнхээ найзын үүсгэн байгуулсан 2 ААН-д 709 сая төгрөг,
-Эхнэрийнхээ 50 хувийг эзэмшдэг компаниар 47.9 сая төгрөгийг шилжүүлэн авч, ажил гүйцэтгэсэн мэтээр мөнгө угаасан байж болзошгүй гэж буруутгаад буй.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!