Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Falcon 9” хөлөг долоо дахь удаа сансарт хөөрөөд буцаж газардлаа

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
0 минут 59 секунд

"Space X" компани өнгөрсөн мягмар гарагт "Starlink" хиймэл дагуулынхаа ээлжит багцыг сансарт хөөргөлөө. Энэ нь "Falcon 9" пуужингийн сансарт хөөрөөд буцаж газардсан долоо дахь нислэг байсан юм.

Пуужинг АНУ-ын Флорида муж дахь Кейп Канавералын агаарын хүчний станцаас хөөргөсөн ба "Space X" компанийн энэ жилийн 23 дахь, Falcon 9 хөлгийн 100 дахь даалгавар байв.

"Space X" компанийн төлөвлөгөөний дагуу "Falcon 9" пуужин агаарт хөөрч хиймэл дагуулыг зохих түвшинд хүргэснийхээ дараа салж эргэн дэлхий дээр газардсан бөгөөд удахгүй найм дахь нислэгээ хийж болохоор ажээ.

Сансарт пуужин хөөргөх тоо жил бүр өсөх хандлагатай байгаа ба "Space X" ирэх жил илүү олон нислэг хийхээр төлөвлөж байна.

Баруун чиглэлийн зам хальтиргаа гулгаатай байна
Баруун чиглэлийн зам хальтиргаа гулгаатай байна
 
И.Мишээл: “Silk Way Star” шоуныхан “Монголчууд чамайг маш их дэмждэг.  Чи үнэхээр том артай юм аа“ гэж хэлсэн. Монголчууддаа баярлалаа
И.Мишээл: “Silk Way Star” шоуныхан “Монголчууд чамайг маш их дэмждэг. Чи үнэхээр том артай юм аа“ гэж хэлсэн. Монголчууддаа баярлалаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.