Тайландын зэрлэг байгальд 2000 орчим заан амьдардаг. Тэдний нэг нь энэ долоо хоногт өхөөрдөм явдлын эзэн болж, олны хайрыг татжээ.Тайландын хойд хэсэг дэх Чиангмай хотод зааны тугал бяцхан “гэмт хэрэг” үйлдэж байгаад баригдсан байна. Тэрээр тариалангийн талбайд нэвтрэн чихрийн нишингэ идэж байжээ. Ингээд тариаланч болон нутгийн иргэд гэрэл тусган ирж буйг мэдээд тэрээр нарийхан шонгийн ард нуугджээ. Үүнийг харсан хүмүүс зааны эл үйлдлийг өхөөрдөн хүлээж авч, цахимд түгээжээ.
Энэ зургийг анх арваннэгдүгээр сарын 16-нд Тайланд хэлээр бичсэн тайлбартайгаар нийтэлжээ. Улмаар олон мянган орны хүн өхөөрдөм зааны зургийг өөр өөрийнхөөрөө нэрлэн цахимд түгээж эхэлжээ.