Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нас барсны гэрчилгээ хуурамчаар үйлдэж иргэдийг хотоос гаргадаг байжээ

Ангилал
Нийгэм Бусад
Огноо
Унших
1 минут 7 секунд

“Цахим ажил” хаягнаас “Хөдөө орон нутгаас хотод ирээд гацагсад холбоо барина уу” гэсэн зар байршуулан залилан хийж байсан этгээдүүдийг илрүүлжээ. Уг этгээдүүд 35 настай Б, 33 настай У нарын үйлдлийг өчигдөр илрүүлсэн байна

Тэд уг гэмт хэргийг үйлдэхдээ нас барсны гэрчилгээ, буяны компанийн нэр барьж, хуурамч бичиг баримт үйлдэн иргэн тус бүрээс 259 мянган төгрөг авдаг байжээ. Одоогийн байдлаар энэ төрлийн 10 гаруй гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогджээ.

Сэжигтэн Б, У нарт Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 буюу Залилах, 23.2 Хуурамч бичиг баримт үйлдэх ашиглах гэсэн заалтаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх юм. Мөн Б нь Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст залилах гэмт хэргээр яллагдагчаар татагдан шалгагдаж байх хугацаандаа ийнхүү дахин гэмт хэрэг үйлдсэн аж.

“Сэтгэлийн дэм” тусламжийн аянд 410,000 юань цугларчээ
“Сэтгэлийн дэм” тусламжийн аянд 410,000 юань цугларчээ
 
ШУУД: ЗГ-ын Хяналт хэрэгжүүлэх газраас үйл ажиллагаа, хяналт шалгалтын явцын тухай мэдээлэл өгч байна
ШУУД: ЗГ-ын Хяналт хэрэгжүүлэх газраас үйл ажиллагаа, хяналт шалгалтын явцын тухай мэдээлэл өгч байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.