Сүхбаатар дүүргийн “Сэлбэ” нэгдсэн эмнэлэгт дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар 10х8 метр хэмжээтэй хүчилтөрөгчийн агуулах барьж, ашиглалтад оруулжээ. Тус агуулахад хийн хуваарилагч буюу манифолд төхөөрөмжөөр нийт 72 баллон хүчилтөрөгчийг хийн хоолойн системээр эмнэлэгтэй холбож, яаралтай тусламжийн тасаг, эрчимт эмчилгээ болон зайлшгүй шаардлагатай өрөөнүүдэд хүчилтөрөгч нийлүүлэх юм.
Хүчилтөрөгчийн агуулахын барилгын зураг төслийг “Дукат” ХХК боловсруулж, ерөнхий гүйцэтгэгчээр “Ванхүү” ХХК ажиллаж, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техникийн хяналтыг гүйцэтгэжээ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!