Энэ мэдээ хуучирсан буюу 2025/04/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

О.Цогтгэрэл: Эсрэг зүгт агаарын тээврээ 20 жилийн хатуу гэрээнд боомилуулах нь манай эрх ашиг биш

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 42 секунд

Өчигдөр УИХ-ын байнгын хороодоор Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар болон Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийн зөвшилцөх асуудлыг хэлэлцэж эхэлсэн.

Хэлэлцүүлгийн үеэр зарим гишүүдийн зүгээс багагүй шүүмжлэл дагуулсан юм. Тэгвэл УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл өөрийн цахим хуудаснаа "Монголчууд бид 1911 онд Бээжингээс, 1990 онд Москвагаас өөртөө эзэн байх эрхээ Улаанбаатарт авч ирэхийн төлөө тэмцсэн. Үргэлжлүүлээд эрчим хүчээ, төмөр замаа хараат бус болгох ажлууд хийх байтал эсрэг зүгт агаарын тээврээ 20 жилийн хатуу гэрээнд боомилуулах гэрээ байгуулах нь лав манай эрх ашиг биш. Би хувьдаа Оросын, Хятадын эсрэг үзэлтэн биш харин нийгэм нь нээлттэй, улс нь ардчилсан, иргэн нь баян, бизнесүүд нь эрх чөлөөтэй, найрсаг Монголын төлөө зүтгэх гурван сая иргэний нэг" хэмээн байр сууриа илэрхийлжээ.

“ЭРДЭНЭС ҮТП” ХХК, Хэнтий аймгийн ЗДТГ хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
“ЭРДЭНЭС ҮТП” ХХК, Хэнтий аймгийн ЗДТГ хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
 
Ц.Элбэгдорж: “Рио тинто“-гийн заль мэх, зардал хэтрэлтийг шийдэх цаг болсон
Ц.Элбэгдорж: “Рио тинто“-гийн заль мэх, зардал хэтрэлтийг шийдэх цаг болсон
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/04/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.